Тэмцлийн ард...

2019 оны 01 сарын 05

Бартаа, нугачаа. Даваа, гүвээ. Баяр, жаргал. Зовлон, гуниг. Гэрэл, сүүдэр. Урсан өнгөрөх цаг хугацаанд хүний амьдралын үнэн бөгөөд гашуун зураглал ийм. Хүний ертөнцийн зураглалыг өнгө будгаар сүлэн чимээгүйхэн өөрийн зотон даавуун дээр зураас татаж буй нэгэн хүн бидний дунд амьдарч байна. “Зовлон тохиолдсон ч би зорилгынхоо төлөө бат зогсоно” гэх түүнийг Б.Цолмон гэнэ. Та бид энэ хүнийг “Сүх”-ийн талбай дээр “нүцгэлсэн” гэдгээр нь мэдэх учиртай.

Өнчрөхийн хэцүү, хагацахын шаналал, амьдралын үнэнтэй нүүр тулсан ч цаашид дэврүүн амьдрах хүсэл түүнд үлдсэнийг шаналал хургасан ч итгэл тээсэн түүний нүднээс харж болно. Амьдралын утга учир чухам юунд оршдгийг ойлгосон гэдгээ тэр ярилцлагын үеэр хэлж байлаа. Бүх зүйлийн учир зангилаа, шалтгаан нь хүн хүнтэйгээ ойлголцох, ярилцах гэдгийг ч тэр бас ойлгожээ.
Амьдрал заавартайгаа ирдэггүй ч цаашид амьдрах дэврүүн хүсэл залуу хүн бүрт бий. Тээсэн алсын бодол нь биелээсэй гэсэндээ идэр есийн хүйтнээр олон мянган хүн цугласан талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн талаараа тэр илэн далангүй ярилцав.


Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншиж, үзнэ үү!



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top