Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг НЭМЛЭЭ

2019 оны 01 сарын 16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.16/ болж, тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

 

Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ

 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

 

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

 

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг.  16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

 

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.

 

Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

 

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

 

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.

Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.

 

Цалин нэмэхдээ


-Инфляцийн түвшинтэй уялдуулах

 

-Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох

 

-Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах

 

-Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох

 

-Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийж, танилцуулсан.
 

Төрийн албан хаагч нарын цалинг оны өмнө 10 орчим хувиар нэмсэн бол энэ удаа 20 хувиар нэмж, нийт 30 хувиар нэмснээр үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар эдийн засгийн өсөлтийн боломжоор нэмэгдэж байна гэдгийг тэрбээр онцолсон.  Тухайлбал, эмч нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 27-47 хувиар нэмж байгаа аж.       

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар мэдээлэл хийхдээ “Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-170  мянгаар нэмэгдлээ” гэсэн юм.


ШУУД ҮЗЭХ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ


Төрийн албан хаагчдын цалин 8-20 хувиар нэмэгдлээ

Эмч нарын цалин 122-270 мянгаар нэмэгдлээ

Тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ



Сэтгэгдэл ( 70 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.55) 2019 оны 01 сарын 20

зөв шийдвэр цаг үеэ олжээ хө

0  |  0
хб(202.9.43.255) 2019 оны 12 сарын 31

дагаад л юмны үнэ ѳсѳад бхын нэмэхгүй байвал нэг түвшинд бх юм биш үү

0  |  1
zochin(66.181.160.27) 2019 оны 01 сарын 19

ene sarad tsalin nemsen bhd zarim ng turin baigullaga 2saras ged huuchin tsalingin hemjere tsalingaa tawij bn shalgah gazar gj bnu

0  |  0
зочин(124.158.88.8) 2019 оны 01 сарын 18

Оны өмнө өрхийн эмнэлэгийн сувилагч нарын цалин нэмэгдээгүй,одоо ч бас нэмэхгүй гэнээ. Ямар учиртай юм бол САЙД АА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
зочин(124.158.88.8) 2019 оны 01 сарын 18

өрхийн эмнэлэгийн сувилагч нар 460 мянган төгрөгийн цалин авдаг .Дээрх хууль өрхөд хамаарахгүй гэх юм ямар учиртай юм бэ?

1  |  0
сувилагч(124.158.88.8) 2019 оны 01 сарын 22

Сувилагч Бидний цалин нэг хувиар нэмэгдээгүй. Харин нийгмийн даатгалын хувь нэмэгдээд гар дээрээ 460 мянгаас доош цалин авч бна. Эрүүл мэндийн сайд аа өрхийн эмнэлэгийн сувилагч нараа бодооч танаас гуйж бна.ЯГ АМЬДРАЛ ДЭЭР ӨРХИЙН ЭМНЭЛЭГИЙН ДАРГА НАР БАЯЖИЖ БНА. Өрхийн холбоотойгоо нийлээд өрх бол хувийн байгууллага өгсөн цалинг бага гэж байгаа бол өргөдөлөө өгөөд зайл гэж дарамталдаг боллоо.

2  |  0
Uranchimeg(59.153.112.67) 2019 оны 01 сарын 18

Huwi tentsvvlsen tetgewriig tetgewriindood hemjeend awaachij boldoggvi yum uu1990 onoos ahui vilchilgee tarsnaas olon hvn hohirch odoog hvrtel ajlaa hiiseerl tatwaraa tvlcvvrl ursen jil hvrshgvi gdl huwi tentsvvlsen odoo ngmiin vsvlttei bgaa ved arai baga bhiin yundch hvrehgvi bhiimaa huwi tentsvvlsen ghgvi bvh tetgewriin nasnii hvmvvsig tetgewriin odoogiin hemjeegeer tigtooj boldoggvi yum uu 269 tvgrvgvvr amidarahad hetsvv bnaa bid yahawee

0  |  0
АРД ТҮМЭН(202.9.43.70) 2019 оны 01 сарын 18

ЯМАР ЮМНЫ НЭМЭЛТ ВЭ ӨМНӨ НЬ ТЭТГЭВЭР ТОГТООХОД ХЭДЭН ДОЛЛАРТАЙ ТЭНЦДЭГ ТЭТГЭВЭР АВЧ БАЙЛАА ОДОО ЭНЭ НЭМЭГДЛЭЭ НЭМЭЭД ХЭДЭН ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА ЭНЭ ЗҮГЭЭР Л ӨМНӨХӨӨСӨӨ БУУРСАН ТЭТГЭВЭРИЙГ НӨХӨЖ БАЙГАА БОЛХООС БИШ НЭМЭГДЭЛ БИШ ШҮҮ БОДООД ТООЦООЛООД ҮЗЭЭРЭЙ БҮХ ЮМНЫ ҮНЭ Ч ӨСЧИХЛӨӨ ХАРИН Ч БҮР БУУРАХ ТАЛДАА Л БАЙГАА ШҮҮ НЭМЭГДМЭН ЮМ БАЙХГҮЙ БИДНИЙГЭЭ ХӨӨРХӨН ХУУРАХ САНААТАЙ ХУЛГАЙЧУУД НЬ ЛУЙВАРДАХЛЭЭРЭЭ ТЭР БУМААР НЬ ЛУЙВАРДАЖ НАМААРАА ХАМГААЛУУЛДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ОЛИГТОЙХОН НЭМЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАС НЭМЛЭЭ ГЭНЭЭ НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ТАГЛАНА ГЭДЭГ Л БОЛЖ БАЙХ ШИВ.

2  |  0
Д.Баярмаа(202.179.31.109) 2019 оны 01 сарын 17

Юуны өмнө цалин нэмэгдэж байгаад баяртай байна. Сайн байцгаана уу? Би Сөббайгуулагат 14 jildee Hugjmiin bagshaar ajillaj baina. 10-р сард ирүүлсэн Esis sistemd minii zereglel 5.3 baihad bi odoog хүртэл 4.3r цалинжиж байна. Би буруу бодоод байна уу? Эрх мэдэлт албан тушаалтнууд мэдлэг дутуу байна уу? Үүнийг судлаж хариу өгч тус болооч!

0  |  0
Mongol(202.126.89.59) 2019 оны 01 сарын 17

Mongold toriin alban haagchiin too heterch 130myanga huniig zooloh heregtei ene olon humuust zalin tavihgaj uls hamar mongoo shavhaj baina .

0  |  0
Baagii(66.181.161.106) 2019 оны 01 сарын 18

7,6 % иар нэмсэн гэх юм тэгээд 24000 төгрөгмнэмлээ гэх юм тайлбар хжрэгтэй эсвэл 7,6% гэдэг нь хцдлаа юмуу

2  |  0
сэлэнгэ(202.179.6.222) 2019 оны 01 сарын 20

Хөдөө орон нутаг тэтгэмжийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа бүх төрийн албан хаагчдад олгодог болмоор байна.Төрийн албан хаагчдийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг байсан бодлогыг сэргээгээч.Нэг хэсэг нь энэ боломжийг эдлээд бусад нь эдлэж чадахгүй байна гэдэг мөн л ялгавартай бодлого.ТЗ-ийхэн гэхээр яасан хүмүүс вэ.эмч нар нь хувийн эмнэлэг улсын эмнэлэгт зэрэг ажиллаж байна.Үдээс өмнө нь улсын эмнэлэгт,үдээс хойш нь хувийн эмнэлэгт ажиллаад бүтэн цалингаа авч байна.Багш нар нь цагийн багш, гэрийн багш ,хувийн сургуульд багшилж байна.

3  |  0
сэлэнгэ(202.179.6.222) 2019 оны 01 сарын 19

Төрийн албан хаагчдыг битгий ялгаварлан гадуурхаач..Орон нутагт ажиллаж амьдарч байгаа боловсрол,эрүүл мэндэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид энэ төрийн хаанаас нь гарсан хүмүүс вэ. Цалин нэмэж байгаа бол адилхан л нэмээч.Бид боломжтойдоо дуугаа суугаагүй шүү дээ.Хөдөө орон нутаг тэтгэмж ядгавартай олгогдож байна.Цалин харилцан адилгүй нэмэгдэж байна.Бусдыг нь бага хоол идэж ,муу хувцас өмс,үр хүүхдүүддээ бага анхаарал халамж тавь,эрүүл мэнддээ бага анхаарал тавь гэсэн бодлого юм уу.Төрийн бодлого ийм байж таарахгүй.

4  |  0
zochin(66.181.161.9) 2019 оны 01 сарын 17

tsalin nemlee l geh ym urhiin emnelegiinhnii tsaling nemegdeh uu turiinh bish huviin hevshil geed ym bolgonoos hasna ene hevere baigad baival ene urhiin emnelegt chin ajillah hun oldoh uu ter humuus chin busdin adil ger oron ur huuhde tejeedeg humuus baidag

0  |  0
Jaagii javzaa(66.181.161.99) 2019 оны 01 сарын 17

Turiin alban haagchidiin tsalin nemegdengvvt huwiin orgon heregleenii baraanii vne daagad l usdug tur yagd ene asuudal deer huynalt tawidaggui yum bee yumnii vne nemegdheer tsalin nemegdehiin hereg bna uu

0  |  0
Jaagii javzaa(66.181.161.99) 2019 оны 01 сарын 17

Turiin alban haagchidiin tsalin nemegdengvvt huwiin orgon heregleenii baraanii vne daagad l usdug tur yagd ene asuudal deer huynalt tawidaggui yum bee yumnii vne nemegdheer tsalin nemegdehiin hereg bna uu

0  |  0
Bold (66.181.161.37) 2019 оны 01 сарын 17

Chimeegui tsalingaa nemj chaddaggui malnuud ve odoo ch yumnii une nemegdeh ni dee ydaj bhad tsagaan sar duhuj bnshudee

2  |  0
Tөрийн албан хаагч(66.181.161.77) 2019 оны 01 сарын 19

Төрийн албан хаагч хүн бүр адилгүй шүү дээ Төрийн нэр барьсан шулаачид нэг хэсэг нь байхад, хоёргүй сэтгэлээр төрдөө үнэнчээр хөдөлмөрлөж байгаа бидний цалин 500000 төгрөг ч хүрээгүй байна .битгий биднийг доорд үз.Бид жагсаал эсэргүүцлийг дэмжиж байна.Цалин хэмжээг бодитоор тооцож нийгмийн даатгалын хэмжээ суутгаж буй ашгийн татварыг эргэж харах хэрэгтэй юм шүү.Цалин нэмсэн нэртэй суутгаж буй суутгалынхаа хэмжээг нэмээд байгаа нь үнэнд нийцэх үү .Багш,эмч,сувилагч нарын ажил бизнес болоод байгаа шүү дээ.Хамгийн эдийн засаг дорой нь ТЗ-ынхан шүү дээ

6  |  0
Uuganaa(203.91.115.42) 2019 оны 01 сарын 16

Surguulin emch nar ged bolowsrol ervvl mend 2 dund zawsardsan hvmvvs bn emnelegin emch suwilagch nar nemegdvvl ervvl mend bish ged nemegdehgvi bagsh nar ged tsalin nemeheer bagsh bish ged nemegdehgvi olon jil ajilsan vilchlegchees baga tsalin awch bn deed bolowsroltoi bj iimees toriin albani zawsarin hvmvvsig jaahan sudalj bodoj vzeeche ajlin achaalal ihtei

0  |  0
Эх баригч(202.126.89.42) 2019 оны 01 сарын 16

Тийм шүү эх баригч нар их хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэр тусмаа хөдөө суманд байгаа эх баригч.!!!!!!!!. Эмэгтэйчүүдийн эмч байхгүй сум дундын эмнэлэгт ганцаараа ажиллаад явж байгаа хүн ч байна жаахан бодитой үнэлээчээ

1  |  0
Nn(202.126.89.42) 2019 оны 01 сарын 16

Tsalin nemeh gej bg yum bol yamar ajil ni achaalaltai bga we gedgee boditoor unelej surchihaad nemej baildaa. Hodoo oron nutagt bg bagiin emch nariin tsalin yagaad nemehgui bga yum be. Zardal monggui heden togrog tsalin gej awsanaa benzin tosondoo hiigeed duusdagiig meddeg gazar bn uu.

1  |  0
Arhangai(202.126.89.42) 2019 оны 01 сарын 16

eh barigch bagiin emch nariin tsalin yagaad nemegdedgui yum be buh l muu yumiig hiideg ni shuudee.

2  |  0
хмм(182.160.38.123) 2019 оны 01 сарын 22

өрийн жинхэнэ албан хаагч нар хуультай болохоор чимээгүй суудаг, үнэндээ эмч багш нараас бага цалинтай байгаа шдээ, жагсдаг жагсдаггүйгээр нь ялгаварлан гадуурхана гэдэг чинь үндсэн хууиа зөрчөөд байгаа юм бишүү

10  |  0
Aa(103.212.118.142) 2019 оны 01 сарын 18

Hurel suh pizda tetgever nemeh gej doromjlohoo boli chi hezee negen tsagt bid nar shig blno do pizdaa mini

1  |  0
nasaa(103.242.47.42) 2019 оны 01 сарын 16

УТ -н цалинг яахаараа нэмдг юм боломжтой улсууд хор найруулж мөнгө их олдог

0  |  0
Уншигч (202.126.89.87) 2019 оны 01 сарын 16

Соёл урлаг хэдэн хувь нэмэгдсэн юм бол. ЗГ тогтоолын дугаар нь хэд юм бол. Шийдвэр байвал тавиач хүмүүсээ

0  |  0
Zochin(112.72.11.106) 2019 оны 01 сарын 16

Tsalin nemj bg surgaar yumnii une nemegdchih baihdaa

0  |  0
gorhi terelj(66.181.161.49) 2019 оны 01 сарын 16

өө хөөрхий халамж авдаг хэдэн нөхдөд 19000 мянган төгрөг нэмээд хуурчваа тэгээд амьдралын баталгаажих түвшинтэй орлоготой болж бган биз дэ ккк

0  |  0
Иргэд(202.126.88.48) 2019 оны 01 сарын 17

Эмч нарт нэмж бгаа бол сувилагч нарт адил нэмээчээ..Жагсаж тэмцсэний хэрэг алга ягл ѳмнѳх шигээ болж байна...Бодит амьдрал дээр эмч нарт нэмэлтээр маш их орлого орж байнашүүдээ...Тѳлбѳртэй үзлэг бичиг баримтаа үнэлэх гадуур албан газрын үзлэг урамшуулал гээд 1 саяас илүү их цалинтайгаа нийлээд орлого олж байгаашүү... Үнэлгээгээ шударгаар тогтоомоор юмааа... Тэрнээс гадна тѳрийн захиргааны албан хаагч (( Дүүрэг хороо сѳх баг итх нитх )) ,, тѳрийн үйлчилгээний албан хаагч (( эмнэлэг сургууль )) ийн ажилчдын цалинг адилхан хавтгайруулж тооцмооргүй юмааааааааа..... !!!!!!!!!!!!!!!

10  |  0
Төрийн захиргаа(202.179.10.194) 2019 оны 01 сарын 19

Цалинг нэмэхлээрээ яахаараа дандаа эрүүл мэнд, боловсрол гэж ялгавартай нэмж байдаг юм бэ? Төрийн захиргааны албан хаагчид гэхлээрээ яадаг юм. Төрийн захиргааны албан хаагчдын дундаж цалин 600,0 мянган төгрөг ч хүрэхгүй шүү дээ. Бодит байдлаар дундаж цалингаа гаргах хэрэгтэй байна. Үүнийг дагаад инфляци өсөөд зах зээл дээр өргөн хэрэглээний барааны үнэ болон шатахууны үнэ өсдөг шүү дээ. Дээр нь нэмж хэлэхэд хөдөө орон нутагт ажил эрхэлдэггүй хүмүүст маш их дарамт үүсдэг гэж хэлэхэд илүүдэхгүй байна шүү.

15  |  1
иргэн(202.9.42.224) 2019 оны 01 сарын 16

Тэртэй тэргүй авилага авч төрөөс хулгай хийгээд баяжиж байгаа төрийн албан хаагч нэртэй хулгайч нарын цалинг хас!!!!! Ард түмэн ядуу байна эд нарын цалингийн сургаар юмны үнэ өсөөд ард иргэд чинь турж үххэн

1  |  3
иргэн(202.9.42.224) 2019 оны 01 сарын 16

Тэртэй тэргүй авилага авч төрөөс хулгай хийгээд баяжиж байгаа төрийн албан хаагч нэртэй хулгайч нарын цалинг хас!!!!! Ард түмэн ядуу байна эд нарын цалингийн сургаар юмны үнэ өсөөд ард иргэд чинь турж үххэн

0  |  0
zochin(103.10.22.167) 2019 оны 01 сарын 16

бага тэтгэвэртэй хүмүүсээ нэг удаад сэтгэл гаргаад 50-р нэмчихэж болдоггүй юм уу. Цагаа тулахад их тэтгэвэр их хийснээр гэж бодохгүй байна. тарифт цалинг харахад нэг их зөрөөгүй байтлаа тэтгэвэр тогтоохоор л бөөн ялгаа болчих юм

1  |  0
энхжаргал(103.10.22.167) 2019 оны 01 сарын 16

новшийн юмаа. Тэтгэвэр гэж өлөв дөлөв болсон жаахаан юмыг хүргэх гэж тархиа гашилгах юмаа. улсад насаараа л багшилсан өвгөн минь /гэхдээ өвчтэй зовлонтой групптэй ажлаа хийж байсан үеүүд ч нилээд байгаа/ 28жил, нөхөн даатгал хийсэнтэйгээ 31-32 болсон байхаа/ ажилласан байхад тэтгэвэр 296-р тогтлоо. энэ багш нарын үнэлэмж яачихсан юм бэ. хэн нэгэнд хуурай агсармаар ёо ёо ёо

2  |  0
Orolmaa dawaa(202.179.31.93) 2019 оны 01 сарын 16

20,30myngaar nemsen bolood ard irgediig huurah ym ymnii vne osson ene tsagt haana ter 800,900myngan togrognii tsalin awch bga hvmvvs tsoohon baih

3  |  0
zochin(103.242.47.230) 2019 оны 01 сарын 22

төрийн албан хаагчдын цалин 900 болж гэнэ ээ битгий худлаа мэдээлэл тарааж байгаачээ 400 авч байгаа шүү дээ дарга нар минь хөдөө орон нутагт ирж ажиллаж үзээсэй эд нар нэмнэ нэмнэ гэхэд 50%-иар нэмээд ярихдаа яахав дээ

8  |  0
ШУА-ИЙН СУДЛААЧ(103.14.38.130) 2019 оны 01 сарын 16

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАН ТЭГЭЭД ГУЙЛГАЧИН БОЛОГ УУ. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН АЖИЛТАН НАР НЬ 700МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ. ШИНЖЛЭХ УХААНД НАСААРАА ҮР БҮЬТЭЭЛТЭЙ АЖИЛЧИХААД ТЭТГЭВЭРТ 380МЯНГАН ТӨГРӨГӨӨР ГАРАХ ГЭЖ БАЙНА6 ИЙМ ШУДРАГА ЁС БАЙДАГ ЮМ УУ? ШИНЖЛЭХ УХААНАА ХАРЖ ҮЗЭХГҮЙ БАЙЖ ЯМАР ИХ ЮМ ШААРДДАГ ГЭЭЧ. ШУ-НЫГ УДИРДАНА ГЭЖ ГАРЧ ИРСЭН ХҮМҮҮС НЬ ДЭЭШЭЭ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ ХӨӨЦӨЛДӨӨЧЭЭ.

3  |  0
Лаборант(202.126.89.153) 2019 оны 01 сарын 16

Лаборантийн мэргэжилтэй хүмүүсийн цалинг яагаад нэмээгүй юм бэ

1  |  0
Хүмүүсээ (66.181.160.49) 2019 оны 01 сарын 16

та нар зүгээр байрла за 1 сард цалин 2 сард тэтгэвэр нэмнэ гэж байхад сонин сонин коммент бичээд байгаа хүмүүсийг гаайхаж байна. жаахан зөв бай хүмүүсээ сэтгэхүй чинь зүгээр л байдаг байгаа даа энэ хүмүүсийн

1  |  0
Tetgevriin hugshin(66.181.177.189) 2019 оны 01 сарын 16

Hurelsuh guai, Chinzorig guai ta nar tetgevriin hugshchuuliig bagahan doromjlooroi!!! Ed nar odoo ene Mongol ulsad hereggui bolson humuus gej doromjilj baigaa yum uu??? Tetgever yaagaad nemehgui baigaa yum be??? Odoo uhtsgeeh yum chini hereggui humuus gej baigaa yum uu??? Nasaaraa setgel oyuunaa chileej, yas mahaa tasartal zutgesen shuu dee, bid... Bagahan doromjlooroi!!!

0  |  0
Шүрэнцэцэг(65.49.68.167) 2019 оны 01 сарын 16

Миний мэдхийн ээж минь гэртээ бараг байдаггүй, байхаараа байнга юм оёж суудаг гэртээ юм хийх завгүй улсын ажлыг цаг наргүй хийдэг тийм л хүн байсан. Өмнөөс нь би тэр үеийг санаад одоо авч байгаа тэтгэвэрийг нь бодоод амнаас нь уйлдаг юм даа.

2  |  0
Шүрэнцэцэг(65.49.68.167) 2019 оны 01 сарын 17

Тэтгэвэр ингэж нэмхээ болиоч ээ. Ичээч. Улсад 22 жил нормын ажил хийж явсан тэр үедээ хамгийн өндөр цалинг авч, төлөвлөгөөгөө 200 хувь давуулан биелүүлж явсан хүн нөхөн олговор гэдэг тэтэгэвэрт гарчихаад өнөөдөр 280,000 төгрөг авч байна. Энэ ариун явадал уу. Нормын ажил хийгээд хамгийн өндөр цалин авч явахдаа насны эцэст ийм тэтгэвэртэй явна гэж бодоогүй л ажллаж явсан байх. Миний ээж 22 жил НААҮГазарт захиалга хувцасны оёдолчин байлаа. Шөнийн 00 цагт гэрлээ унтраагаад унтаж байгаа айлыг харахад надад хамгийн сайхан харагддаг байлаа гэж яриад хоолой нь зангирдаг юм.

5  |  0
ард иргэд(202.9.43.187) 2019 оны 01 сарын 16

ЧИНЗОРИГ ОО?? ЧИ ЭМЧ НАРТ НДГ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭЖ БАЙНА??????? ЮУ ГЭВЭЛ ЭХДЭНЭТИЙН ЭМЧ НАРТ ГҮРҮППЫН МӨГНӨӨС НЬ БОЛЖ ӨГВӨЛ ХАС БОЛОХГҮЙ БОЛ % БУУЛГА ГЭСЭН БАЙНАА??? ЧИ ӨӨРӨӨ ХУЛГАЙ ХИЙЧЭЭД АРД ИРГЭДИЙГ ИНГЭЖ БОЛДОГ ЮМУУ??? ХУЛГАЙЧ АА???? ЧИ ОГЦОР ЗА ЮУ ЗАЙЛ ЧИ?????????

0  |  0
ард иргэд(202.9.43.187) 2019 оны 01 сарын 17

ЧИНЗОРИГ САЙДАА??? ЧИ БИТГИЙ ХУДЛАА ШАА??? ЧИНИЙ 1сарын1ээс ХӨДӨЛМӨРЫН ХӨЛСНЫ ДООД ХЭМЖЭЭ 320000 БОЛЛОО ГЭЭД ХУЦААД БАЙСАН ЯАСИЙН НЭМЭГДСЭН ЮМУУ??? АР ТҮМЭН ЧИХГҮЙ ГЭЖ БОДООГҮЙ БЗДЭЭ ХАМГИЙН ЭХЭНД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМЧИХЭЭД ДАРАА НЬ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ЁСТОЙ ЮМ ЧИ ИХ ТАСАРСАН БАЙГАА УЧРААС АМЬДАРАЛ МЭДЭХГҮЙ БАЙНА ОГЦОРОХ ХЭРЭГТЭЙ ЧИНЗОРИГОО???????

2  |  1
зочин(202.9.44.117) 2019 оны 01 сарын 16

тэтгэвэр нэмээчээ

3  |  0
sar(202.126.89.139) 2019 оны 01 сарын 16

tetgever nemeecheeeeee

2  |  1
zochin(202.126.89.139) 2019 оны 01 сарын 16

tetgevree nemeechee.

1  |  0
хорлонтой хуулв(103.10.21.108) 2019 оны 01 сарын 16

чинзориг энэ жилээс тэтгэврийг боддог хугацааг 6 жил болгосон ирэх жил тасралтгүй ажилласан жилийг 7 болгоно гэж байна. Энэ нь 6-7 жил тасралтгүй ажилласан жилийн дундажаар тэтгэвэр бодох нь тэтгэвэр бага оноох хорлонтой хуулийг батлуулсан хүн.6-7 жил тасралтгүй ажиллаагүй хүн олон байгаа .

4  |  0
ttttt(66.181.164.101) 2019 оны 01 сарын 16

Tetgeweree nemeech

0  |  0
Zochin (59.153.112.242) 2019 оны 01 сарын 16

Tetgevree nemeechee

1  |  0
Zochin(64.119.19.132) 2019 оны 01 сарын 16

ТЭТГЭВЭР ЯАГААД НЭМЭХГҮЙ БАЙНА.

0  |  0
БАГШ(183.177.97.14) 2019 оны 01 сарын 22

Багш нарын цалин огт нэмэгдээгүй дандаа худлаа ярих юм болиоч

3  |  2
Зочин(124.158.95.138) 2019 оны 01 сарын 16

Цалин нэмлээ гээд хэр нэмэгдэж байгаан болдоо бензен шатахуун бараа таваарын үнэ нэмэгдээд байхаар ямар чанарын ялгаа байна даа. Энэ бол гал дарж байгаа хууран мэхлэлт ард иргэдийн толгой угаалт.

3  |  0
Top