Инфляцийн тайланг танилцууллаа

2019 оны 01 сарын 22

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран санхүүгийн салбарын судалгаа шинжилгээний чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулан  "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны  арванхоёрдугаар сарын дугаарыг танилцууллаа.

 

Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол хэрэгслүүдийн нэг бөгөөд мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл болсон тооцооллын үр дүнг багтаасан байдаг. Үүнд эдийн засгийн гадаад болон дотоод орчны шинжилгээ, цаашдын төсөөллүүд багтдаг. Инфляцийн тайланг дараах линкээр орж унших боломжтой.

 

Арванхоёрдугаар сарын “Инфляцийн тайлан”-г олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт Монголбанкин дээр танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top