Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог. Дэлхийн 171 оронд энэ өдрийг олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийхнийг дэмжихэд уриалан тэмдэглэсээр иржээ.
Хорт хавдар нийт 16 бүлгийн 100 төрөл бий. Хүүхдийн аль ч насанд хорт хавдраар өвчлөх боломжтой байдаг ба ихэнх нь эрэгтэй хүүхэд байдаг гэх судалгаа байдаг аж. Монголд цус, тархи, ясны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүд зонхилон эмчлүүлдэг байна.
Олон улсын Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоёр дахь жилдээ хүүхэд багачууд, эцэг, эхчүүдтэй хамтран тэмдэглэжээ.
Хорт хавдартай 20 хүүхэд бүрэн эдгэрч, хавдрын протокол эмчилгээгээ дуусгасан байна. Бүрэн эдгэрсэн хүүхдүүдэд "Эрэлхэг баатар" медаль гардуулж, тэдний баярыг хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Эмчлүүлэгч хүүхдүүд, эмчлэгдсэн хүүхдүүд, эмчлэгч эмч сувилагч, асрагч, техникийн ажилтнуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сайхан мэдээ байна. Эдгэрсэн хүүхдүүд тэдний гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.
хүүхдүүддээ баяр хүргэе урт удаан наслаарай .эмч болон эмнэлэгийн ажилчиддаа баярлалаа та бүхнийг ариун үйлс дэлгэрэх болтугай