Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Жон Сүк энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр цэргийн алба хаахаар мордох болсныг "A Man project" албан ёсоор мэдээллээ.
Тэрбээр олон нийтийн үйлчилгээний агентлагт цэргийн алба хаах аж. И Жон Сүк 16 настай үедээ автомашины осолд орж, хөлөндөө гэмтэл авч байсан учир цэргийн албад идэвхитэй үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзжээ. Тиймээс түүний алба хаах газар нь Цэргийн хүчний удирдах газрын байр байх аж.
Жүжигчин И Жон Сүк 1989 оны есдүгээр сарын 14-ний өдөр төрсөн. Тэрбээр 2005 оноос анх загвар өмсөгчөөр гараагаа эхэлж, удалгүй "Пинокио" /2014/, "Чамайг унтаж байх зуур" /2017/, "Дурлал бол номын хавтас" /2019/ зэрэг Өмнөд Солонгосын цуврал кинонуудад гол дүр бүтээж байв.
Сэтгэгдэл ( 1 )
30 насандаа цэргийн алба хаах гэж байгаа юм байна