Хоёр шинэ монгол цолтонтой Хаврын тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарлалаа. Банцүкэг их аварга Хакүхо тэргүүлж байна. Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн манай бөх Тамаваши 2 башё дараалан, сэкивакэ цолтой барилдах бөгөөд Осакад озэки цолны төлөө тэмцэх юм. Сүмогийн холбооны дүрмэнд 2 тэмцээн дараалан түрүүлвэл, озэки цол олгоно гэж заасан байдаг билээ. Тамаваши Осака хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, "Өнгөрсөн тэмцээний түрүү бөх гээд байхаар биеэ бариад эхэлдэг тул огт бодохгүй байхыг хичээнэ. Сайн барилдаж, хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй. Озэки цолны талаар бодохгүй байна. Гол зорилго 10-аас илүү давах" гэж хэлсэн байна. Зүүний сэкивакэ Такакэйшёо ч озэки цол горилж байгаа. Уг нь өмнөх банцүкэгээр озэки болж байх ёстой, болзлыг нь хангасан ч Нэгдүгээр сарын тэмцээний сүүлийн өдөр Тамавашид эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсанаар арслан болж чадаагүй билээ.

Нэгдүгээр сард Кисэносато зодог тайлснаар 2014 оны Хаврын тэмцээнээс хойш 5 жилийн дараа сүмогийн ертөнц 2 ёкозүнатай үлдлээ. Хакүхо ёкозүна цолтой 70 башё барилдах нь рекорд амжилт.

Озэки Точиношин энэ башёд кадобан болж байгаа тул цолоо хамгаалж барилдана. Хокүтофүжи анх удаагаа комүсүби цол хүртлээ. Бас нэг сонирхолтой зүйл нь ахмад бөх Тоёоношима 16 тэмцээний дараа дээд зиндаанд эргэн ирсэн бол Томоказэ, Тэрүцүёоши, манай Дайшёохо нар анх удаа макүүчид орж байгаа юм. Дайшёохо Р.Шижирбаяр гадаадын 48, Монголын 25 дахь дээд зиндааны бөх боллоо. Мөн Кирибаяма Б.Лхагвасүрэн жюүрёод дэвшиж, гадаадын 67, Монголын 34 дэх сэкитори боллоо. Озэки асан Тэрүнофүжи гэмтлийн улмаас жониданд унаад байна.

Хацү башё банцүкэ

Макүүчи

Ёкозүна Хакүхо

Ёкозүна Какүрюү

Сэкивакэ Тамаваши

Маэгашира-4 Ичиножёо

М-16 Дайшёохо

М-17 Чиёошёома

Жюүрёо

З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-7 Азүмарюү С.Тодбилэг 

З-12 Миторюү Б.Төрболд

Б-12 Араваши Э.Дөлгөөн

Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн

Макүшита

Б-3 Сэйро А.Өнөболд 

Б-7 Хоошёорюү С.Бямбасүрэн

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг

З-25 Кёкүсоотэн Э.Энхманлай

Б-25 Кагамио Б.Нанжид 

Б-33 Гоочёозан Д.Ууганбаатар

Санданмэ

З-12 Саданохикари Д.Наранцогт 

Б-21 Ёошёояма Б.Анхбаяр

Жонидан

Б-15 Роога А.Амарсанаа

Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

З-74 Дайтэнма Н.Чинзориг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.175) 2019 оны 02 сарын 28

СУМОЧИДДОО АМЖИЛТ ХҮСЭЕ.

0  |  0
Энхээ(103.10.23.175) 2019 оны 02 сарын 27

Хоошёорюү дараа зиндаанд жюүрёо руу ороод ирнэ дээ

0  |  0
Төгөлдөр(211.36.132.102) 2019 оны 02 сарын 27

Сүмогийн мэдээг зиндаагаас л авах нь ээ!!!

0  |  0
Top