ХАЯСАН, ГЭЭСЭН иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжийг нэвтрүүлж буй талаар өнөөдөр /2019.03.21/ Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, шат дамжлагыг багасгах, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах үйлчилгээг өнгөрсөн мягмар  гараг буюу гуравдугаар сарын 19-өөс эхлүүлсэн явдал юм. 

Цаашид иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлтэй иргэд улсын бүртгэлийн цахим систем www.BURTGEL.mn сайтаар орж захиалах боломжтой.

Ингэснээр иргэний бүртгэлийн цахим үнэмлэх захиалах нэгж газарт хоёр удаа очдог байсан бол ердөө нэг удаа очих юм. Тодруулбал, иргэний үнэмлэхээ цахим хэлбэрээр захиалж, үнэмлэх гарсны дараагаар өөрийн биеэр очиж авах юм байна. Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан тохиолдолд ажлын гурван хоногт багтаан гарах ба орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтан гарах юм.

2018 оны жилийн эцсийн байдлаар иргэний үнэмлэхээ, хаясан, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан 77869 иргэн байжээ


ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ЦАХИМААР ЗАХИАЛАХ ВЭ?
 

  • Хаясан
  • Гээгдүүлсэн
  • Гэмтсэн цахим үнэмлэхээ цахимаар дахин авах боломжтой.
     

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖГҮЙ ВЭ?
 

  • 16 настай буюу шинээр үнэмлэх авах гэж байгаа тохиолдолд
  • 25 настай буюу иргэний үнэмлэхээ шинэчлэн сунгах тохиолдолд
  • 45 настай буюу иргэний үнэмлэхээ шинэчлэн сунгах тохиолдолд
  • Иргэний үнэмлэхний гэрийн хаягаа солиулах
  • Иргэний үнэмлэхний зураг солиулах
  • Иргэний үнэмлэх дээрх овог, нэрээ солиулах


Дээрх тохиолдлуудад Иргэний бүртгэлийн иргэний үнэмлэх захиалах салбар нэгжүүдэд зайлшгүй очин, хурууны хээгээ бүртгүүлэн авах юм.


ТАНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХНИЙ АРЫН НҮҮРЭНД БАЙРЛАХ ЧИП-Д ДООРХ МЭДЭЭЛЛҮҮД БАГТДАГ
 

  • Оршин суугаа хаяг
  • Төрсөн хот, аймаг, дүүрэг, сум
  • Арван хурууны хээ
  • Цахим гарын үсэг
  • Иргэний үнэмлэхний дугаар гэсэн мэдээллүүдийг агуулсан байдаг байна.

  

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uukaa(66.181.161.180) 2025 оны 03 сарын 13

Bolohgui bn ter burtgel.mn\n

1  |  0
Мөнхням(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тэл захиалах

1  |  0
Сүхбат(202.126.88.94) 2025 оны 03 сарын 13

Иргэний үнэмлэх захиалах\n

1  |  0
Х энхтөр(202.55.188.92) 2025 оны 03 сарын 13

Гээсэн

1  |  0
Nar mandah(202.126.90.145) 2025 оны 03 сарын 13

Irgeni unewleh zahialh

1  |  1
B.Batjargal(202.126.90.12) 2025 оны 03 сарын 13

zahialah

1  |  0
D.Hongorzul(202.126.90.12) 2025 оны 03 сарын 13

geesen

1  |  0
Ганхүү(202.126.88.134) 2025 оны 03 сарын 13

Захиалсан үгүйгээ яаж мэдэхүү

1  |  0
Мянганцэцэг(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

Yaj zahialah yum bolohgvi bn

1  |  0
Өлзийжаргал(202.126.90.150) 2025 оны 03 сарын 13

Захиалий

1  |  0
Алтаа(202.126.89.73) 2025 оны 03 сарын 13

Захиалж болохүй байна

1  |  0
baagii(64.119.27.68) 2025 оны 03 сарын 13

hud ym bna sda bhn orldlooo boliooch

3  |  0
Батгэрэл(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Манай аав үнэмлэхээ хаяцан юмаа тгээд удаагүй хорооноос хасалт хийлгэцэн одоо үнэмлэхээ цахиалах гсиймаа ях вэ хэлж өгөөч

3  |  0
оо(66.181.161.29) 2025 оны 03 сарын 13

хаясан үнэмлэх захиалах гэсэн чин болохгүй юма тэг энг тиим байн ийм бна гээд зовлоной юмаа өөрийн биер яваад нэмэргүй юм ямар хүнд сурталтай юм бэ

2  |  0
Баагий(112.170.192.205) 2025 оны 03 сарын 13

Хэлэх үг олдохгүй байна хэзээ хөгжинө дөө

1  |  0
эрдэнэ(66.181.161.120) 2025 оны 03 сарын 13

захиалахаас хэдэн хонгын дараа бэлэн болдог

1  |  0
Togsoo(66.181.161.12) 2025 оны 03 сарын 13

Yaj zahialdiin bolohgui ym bna shdee

1  |  0
ррррррр(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

захиалж болохгүй бна яаж захиалах вэ иргэний бүртгэл алга гээд байх юм

2  |  0
Март(202.126.88.65) 2025 оны 03 сарын 13

Гээсэн үнэмлэх захиалах гэсэн юмаа болохгүй бэ

1  |  0
Март(202.126.88.65) 2025 оны 03 сарын 13

Гээсэн үнэмлэх захиалах гэсэн юмаа болохгүй бэ

1  |  0
мөнхзул(66.181.164.214) 2025 оны 03 сарын 13

иргэний үнэмлэхний зургаа яаж солиулах вэ

1  |  0
Ch(112.72.12.6) 2025 оны 03 сарын 13

Yaj zahialah yum be bolohgui bn

1  |  0
Close menu