Иргэний үнэмлэх солих болсонтой холбоотойгоор иргэдийн дунд ташаа мэдээлэл цацагдаж, санал, шүүмжлэл өрнөөд байна. Иймд иргэний үнэмлэхний шинэчлэлийн асуудлаар тодорхой мэдээлэл хүргэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Хэрлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэний үнэмлэх шинэчлэхээр талаар иргэд ташаа ойлголттой байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авъя. Хэзээнээс шинэ үнэмлэх нэвтрүүлэх ажил эхлэх вэ?
-Ирэх 2020 онд буюу Орон нутгийн сонгуулийн дараа Иргэний үнэмлэхийг шинэчилнэ. “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн үргэлжлэл юм. Өнгөрсөн 2018 оны зургаадугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинээр баталж, арваннэгдүгээр сараас нь хэрэгжиж эхэлсэн. Ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлье гэхээр сонгууль таарч, олон нийт буруу ойлголт авч болох учраас хойшлуулсан. Тиймээс 2020 оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг.
-Иргэний үнэмлэх Регистрийн дугаар /РД/-гүй болж байгаа гэх мэдээлэл байна?
-Иргэний үнэмлэх дээр байгаа РД-т нас, хүйс зэргээр тухайн хүний мэдээлэл ил харагддаг. Регистрийн дугаарын сүүлийн хоёр оронгийн тоо гэхэд тэгш, сондгойгоороо эрэгтэй, эмэгтэй хүн гэдэг нь мэдэгддэг. Шинэ хуульд энэ мэдээллийг хязгаарлагдмал мэдээлэл гэж тусгасан. Тиймээс мэдээллийг нууцлах зорилгоор РД-ийг далд шивдэг болно. Өөр бас нэг өөрчлөлт бий. Одоогийн иргэний үнэмлэх дээр 12 оронтой тоо далд байрласан байдаг. Энэ далд байгаа 12 оронтой тоог ил гаргаж, ил байгаа Регистрийн дугаарыг далд шивдэг болж байгаа. Өөрөөр хэлбэл, 12 оронтой тоо, регистрийн дугаар хоёрын байрыг нь сольж байна гэсэн үг. Иргэд болохоор РД-ыг хүчингүй болгож, шинэ иргэний үнэмлэхээр бизнес хийх гэж байна гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй.
"Иргэн өөрөө Регистрийн дугаараа ил харагдуулахгүй байхаар шийдэж хүсэлт гаргавал шинийг олгоно. Заавал соль гэж тулгахгүй"
Монгол Улсын иргэн нь 16 насандаа иргэний үнэмлэх авч, 25, 45 насандаа шинэчилдэг. Нас биед хүрсэн үедээ анх авдаг. Мөн 25 нас хүрэхэд хүний царай зүс өөрчлөгддөг учраас иргэний үнэмлэхээ шинээр авах, 45 нас хүрээд хугацаагүй иргэний үнэмлэх авах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тэгэхээр дээрх насны хүмүүст шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Шинэ иргэний үнэмлэх авч байгаа иргэд 18300 төгрөг төлнө.
-Дээрх 16, 25, 45 насандаа шинэ иргэний үнэмлэх авах ёстой иргэдээс бусад иргэн үнэмлэхээ солиулах ёстой юу?
-Хэрэв өөрсдөө хүсвэл иргэний үнэмлэхээ шинээр авч болно. Түүнээс иргэний үнэмлэхний загвар өөрчлөгдсөн учраас үнэмлэхээ соль гэж тулгахгүй. Одоогийн үнэмлэх хүчин төгөлдөр байна. Тухайн иргэн өөрөө хүсээд “Би РД нь ил иргэний үнэмлэхгүй баймаар байна. Мэдээллээ нууцлах шаардлагатай” гэж үзвэл шинэ үнэмлэхийг нь гаргаж өгнө. Тэгэхээр улсаас ямар нэгэн нэмэлт төсөв гарахгүй. Харин үнэмлэхээ хаясан, гээсэн тохиолдолд торгуулиа төлж, шинэ загварын үнэмлэх авна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ загварын иргэний үнэмлэхний 12 оронтой тоонд тухайн хүний эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримтын дугаарыг суулгаж өгөх юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
ZUGEER L BIZNESS...YAVAL IRGEDEESEE MUNGU SALGAH TUHAI L ...TARHIA GASHILGADAG AVILGACHIDSHDEE...
Одоо хэрэглэж байгаа үнэмлэхийг солих үед баахан юм яриад толгой угаагаад байсан иргэний үнэмлэх солих хэрэггүй одоохондоо өөр хийх юм зөндөөө бна төсөв алдагдалтай байж баахан мөнгө зарлагдана хэн нэгэн нь ашиг хийна хэрүүл блно өнөөдрийн нийгэмийн төрх
Тэр жолооны шар үнэмлэхийг солих үед яаг иймэхүү маягаар шийдэх ёстой байсан юм даа\n
ГАДААД ПАСПОРТ СОЛЬЖ БААХАН ХҮМҮҮС ХӨЛЖИЖ БАЯЖ САН ОДОО БАС МӨНӨӨ ОЛОХ АРГА ЮМ БОЛОВ УУ? НЭГ ЮМ ХУДЛАА ЗОХИОЖ ТЭНДЭЭС НЬ МӨНГӨ ЗУВЧУУЛДАГ АРГА ГЭЖ АРД ОЛОН ЧИНЬ ДУРГҮЙ БАЙНА ХӨӨЕ
Хүний нас, хүйс чинь нуугаад байх зүйл мөн үү? Угаасаа зургийг нь харахад ч эр үү, эм үү гэдэг нь мэдэгдэнэ биз дээ? Утгагүй зүйл хийж байх юмаа.
Ямар ач холбогдолтойн бээ тэгээд.шал хэрэггүй юм хийхийн.одоо ил байгааг хэн шүүмжлээд хэн голоод байгаан зүгээр л байгаа шдэ.нууц байлаа ямар нэг газар тэмцээн уралдаан болход тэрий нь уншуулдаг юм нь ха байхуу.жоохон амьдралтай юм хийгээчээ.өөр хийх юм байхгүй юу.эхэлж хагас нь гэж байгаал яваандаа бүгд рд нууц байх ёстой гээл хийх гэж байгаа ажил байна.хүүхэд хуурч байгааму хаашааиийн