Димашийн стиль хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Казахстаны дуучин Димаш Кудайберген сүүлийн үед ихэд алдаршаад байгаа билээ. Одоо тэр од дуучин, загварын ертөнцийн чиглэлийг тодорхойлогч болон хувирчээ. Тэр яаж ийм амжилтад хүрч чадав? Замналынхаа турш Димаш стиль, имижээ хэд хэд өөрчилсөн.

Анхны Димаш

Хэний ч танихгүй дуучин байхдаа тэр тайзан дээр элдэв угалз хээтэй пиджактай гардаг байлаа. Тэр үедээ Димаш наснаасаа хавьгүй ахмад харагддаг байсан.

“Димаш хуучин ЗХУ-ын үеийн дуучид шиг л харагддаг байсан. Пиджак нь биенд нь сууж өгөхгүй, өөрөө ч нэг л итгэлгүй шинжтэй. Хэн ч түүний имижийг бүрдүүлэх тал дээр ажилладаггүй нь мэдэгддэг байсан" гэж Казахстаны загвар зохион бүтээгч  Нургуль Шауданова ярьж байна.

Шинэ Димаш

Хятадын “I am singer” шоу Димашийн дуучны замналд ч, имиж төрхөнд ч өөрчлөлт болсон юм. 2017 оноос тэр К-POP стильтэй болсон бөгөөд Хятадын мэргэжилтнүүд түүнд тусласан байна. Димашийн мөр, цээжийг ханхар харагдуулахын тулд өргөн мөртэй хувцас өмсгөж байлаа.

Ингээд маш богинохон хугацааны дотор тэр загварын хэв маягийг тодорхойлогч болон хувирсан. Хятадын дэлгүүрүүдэд Димашийн өмссөн хувцасны дууриамал тэр дороо гардаг болсон юм.

Загварын том сэтгүүлүүд, зар сурталчилгааны менежерүүд түүнд  алдартай брэндийн нүүр царай болох санал тавьж эхэлсэн байна.

Димаш “ Men's Health”, “Southern Metropolis Daily”, “Chic Teen” сэтгүүлд зураг авахуулж байсан.

Одоогийн Димаш

Хятадын шоунд оролцсоныхоо дараа сонгодог стилийн хослол өмсдөг болсон. Хослолдоо тааруулан урт гинж, зүүлт хэрэглэнэ. Алдар нэрд гарсан тул одоо Димаш бүх хувцсаа захиалгаар хийлгэдэг.

“Энэ стиль нь дуучны зан ааш, уран бүтээлд нь яг таарч байна. Тэр хамаагүй задгай хувцас өмсдөггүй. Энэ нь түүнийг чимж өгдөг” Нургуль Шауданова.

Жирийн амьдрал дээр тэр орчин үеийн залуустай адил хувцасладаг. Жирийн жийнсэн өмд, спорт кэдтэй явж харагддаг.

Харин сүүлийн үед нарны шил түүний имижийн салшгүй нэгэн хэсэг болжээ. Түүнд ямар ч төрөл, хэлбэрийн нарны шил зохидог.

Димаш 191 см өндөр. Өндөр нуруу, туранхайвтар биетэй тул мэргэжилтнүүд түүнд нарийхан өмд, бие барьсан цамц өмсөхгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.55.191.194)  2025 оны 03 сарын 13

МУНДАГ ДУУЧИН ШҮҮ АМЖИЛТ

1  |  0
Top