Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүсэн бичлэгийг ИЛ БОЛГОХЫГ дэмжжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Засгийн газрын өнөөдөр /2019.03.22/ ээлжит бус хуралдаан зарлан хуралдсан. Хуралдаанаар С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд С.Зоригийн хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар мэдээлэл өгсөн байна. 

Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад Засгийн газар С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонссон болохыг хэлсэн юм.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд Ц.Нямдорж сайд болон Тагнуулын дарга мэдээлэл өгсөн. Засгийн газар энэ хэрэгт шийдвэр гаргахгүй. Хууль хяналтын байгууллага шийдэх ёстой. Гэхдээ энэ ажил олон жилийн туршид яаж явж ирсэн талаар тодруулсан. Эрүүдэн шүүсэн асуудлын тухайд бичлэг үзэхийг одоохондоо прокурор зөвшөөрөхгүй байгаа юм байна. Үнэхээр эрүүдэн шүүж, хэргийг хилсээр хүлээлгэсэн бол энэ хамгийн ноцтой асуудал. Тэр бичлэгийг ил болгох нь зүйтэй гэдэг дээр Засгийн газрын гишүүд санал нийлж, бичлэгийг үзэхээр тогтсон" гэлээ. 

Дашрамд дурдахад, өчигдөр /2019.03.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ энэ талаар онцолж, "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн. Цаашдаа эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байгаа. Тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйж байна" гэж ярьсан билээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(202.9.42.121) 2019 оны 03 сарын 25

epyyden shuuj xepgee uneneep n xuleesen bol uax uu

0  |  0
Зочин(64.119.21.133) 2019 оны 03 сарын 23

Бичлэгийг засгийн гащар байтугай иргэдэд узуулэх хэрэгтэй Арай дэндсэн байна тамалж зовоосон байна бичлэгийг узуул Тэртэй тэргуй гадуур шуугиад байна юуг нь идуулсэн гэж байна Прокурор яахлаараа зянадаггуй юм Хариуцлага хулээх естой

0  |  0
Huts(172.58.46.187) 2019 оны 03 сарын 22

Ene muu novshiin prokuroruudiig zailuul.

0  |  0
СОНИРХОЛ АЛГА(202.179.24.68) 2019 оны 03 сарын 22

МИ ОВОГТЫНХОН ЯЛАГДААД Л БАЙХ ЮМ

0  |  0
хашир(66.181.161.83) 2019 оны 03 сарын 22

Засгийн газраасаа нуудаг тѳрийн нууц гэж байж болох уу прокурор оо

0  |  0
зочин (64.119.27.148) 2019 оны 03 сарын 22

28 жилийн хугцааанд баахан банкуудыг болон үйлдвэрийн газруудыг өөрийн болгохын тулд худлаа жүжиг тавьж байсан болох нь тодороод байгаа юм биш үү биднийг хувьчлал гэж нэг хуурсан одоо бас л хуурчээ тиймээс банк болон үйлдвэрээ бүгдийг нь улс авах хэрэгтэй дээ

0  |  0
АРД(202.9.42.142) 2019 оны 03 сарын 25

За Нямка минь эх орон чинь таны тэнцэж буй Зориг агсны хэрэг болон ХХбанктай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалттай холбоотой луйврын асуудлыг бүрэн шийдэж дуусгах юм бол МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНЫГ ТҮҮХЭНД ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛЭЭР ЧИНЬ ТОДООС ТОД БИЧИЖ ҮЛДЭЭХ БОЛОН ГЭДЭГТ БАТ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ, энэ тэмцэл бол нэг өдрийн жилийн ажил биш ч иргэд бид үнэнийг хайсан чин зоригт аавын хөвгүүдийг хэзээд дэмжиж хамт тэмцэх болно, тиймдээ ч Монгол Улс түүхийн урт хугацаанд амь бөх оршин тогтнож байгаа болно

4  |  0
Top