Ханхүү Уильям тусгай албадад дадлага хийжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Их Британийн ханхүү Уильям тусгай албанд гурван долоо хоног дадлага хийжээ. Тэрбээр Их Британийн Аюулгүй байдлын алба болон Засгийн газрын харилцааны төвд ажилласан талаар Кенсингтоны ордоноос мэдээлсэн байна.

Уильям эхний долоо хоногт Гадаад тагнуулын албаны үйл ажиллагаатай танилцжээ. Тэгвэл дадлагынхаа хоёр дахь долоо хоногт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга, тэр дундаа терроризмтой тэмцэх талаар судалсан байна. Харин гурав дахь долоо хоногт Засгийн газрын харилцааны төвд ажиллаж, мэдээлэл хамгаалах аргад “суралцсан” гэнэ.

"Аюулгүй байдлын болон тагнуулын албадад ажилласан цаг хугацаандаа үндэсний аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг нь ойлгож, олон зүйлийг сурлаа” гэж Их Британийн ханхүү Уильям ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.180) 2019 оны 04 сарын 08

ямар мундаг бодлоготой улс вэ манай улсад хэрэгжүүлбэл зохих ажил байна

0  |  0
Top