АНУ-д жилд 600 сая шувуу тэнгэр баганадсан барилгатай мөргөлдөж амиа алддаг байна. Ялангуяа Чикаго, Хьюстон, Даллас хотууд шувуудын хувьд маш аюултай болохыг Корнелл шувуу судлалын лабораториос явуулсан судалгаа харуулжээ.
Өндөр байгууламжийн хурц гэрэлд татагдсан шувууд баримжаа алдан, гол төлөв шилэн барилгуудын мөргөж үхдэг байна.
Хавар, намрын улиралд буюу хэдэн тэрбум шувууд тус улсын төв хэсгээр дайран нүүдэллэх үеэр шувууд олон тоогоор амь үрэгддэг гэнэ.
Frontiers in Ecology and the Environment сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, Чикаго, Хьюстон, Даллас хотуудаар шувуудын нүүдлийн ихэнх замууд дайран өнгөрдөг байна.
Тиймээс гэрийн тэжээмэл муурын дараа тэнгэр баганадсан барилгууд шувууны хамгийн том дайсанд тооцогдож, хүнээс шууд хамааралтай шувууны үхлийн шалтгаан болж байна.
Шувууд гол төлөв шөнө нүүдэллэдэг учир өндөр барилга, байшингуудын хурц гэрлээс болж шувууд баримжаа алдан, хэдэн цагаар тойрон эргэлдэж, эцэст нь ядарч сульдан, найрсаг бус орчинд газарддаг байна. Үүнээс гадна, цонхны цаана буй тасалгааны цэцэгс болон шилэнд ойсон цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгийн тусгал шувуудыг мөн төөрөгдүүлдэг гэнэ.
Шувуудын аюулгүй байдлыг хангах, мөн цахилгааны зардлыг багасгах үүднээс шувуудын нүүдлийн үеэр шөнийн цагаар гэрлээ унтрааж байхыг Нью Йорк өндөр байшин, барилгуудын оршин суугчдыг уриалдаг байна. Хэдийгээр энэ нь өргөн хүрээний асуудал ч, хүн бүр үүнийг ухамсарлан шаардлагагүй тохиолдолд гэрэл цахилгаанаа унтрааснаар шувуудыг хамгаалахад томоохон өөрчлөлт авчрахад хангалттай гэж судлаачид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )