Олон жил төлөвлөж, байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулсны эцэст Парис хот 42 давхар пирамид хэлбэртэй цамхаг барихаар болжээ.
Өвөрмөц шийдэлтэй “Гурвалжин цамхаг” тус хотын 15 дугаар дүүрэгт сүндэрлэх гэнэ. Барилгын ажлыг 2022 онд эхлүүлж, 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тэнгэр баганадсан цамхгийн санхүүжилтийг Францын үндэстэн дамнасан даатгалын “Axa” компани гаргах юм.
Түүхэн дүр төрхөө хадгалж үлдсэнээрээ бахархдаг Парис хотод сүүлийн 40 жил тэнгэр баганадсан барилга баригдаагүй. 1980-аад онд ашиглалтад орсон өндөр барилгуудаараа алдартай “La Défense” дүүрэг хотын бүсэд ордоггүй байна.
Шведийн нэрт архитектор Жак Херцог, Пьер де Мёрон нарын загвараар баригдах 180 м өндөр цамхгийн хэлбэр нь Шведийн алдартай “Toblerone” шоколадыг санагдуулах гэнэ.