АНУ-ын Нью Йорк хотын тэнгэр баганадсан “Empire State Building” цамхаг 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойд зориулан барилгын орой хэсгийг цагаан өнгийн гэрлээр гэрэлтүүлжээ.
Нью Йорк мужийн албан бус нэрээр нэрлэгдсэн энэ домогт барилга 1931 оны тавдугаар сарын 1-ний өдөр Их хямралын оргил үед үүд хаалгаа нээсэн байна. “Empire State Building” дөчин жилийн туршид тус хотын хамгийн өндөр барилгаар тодорсон бол дэлхийд энэ амжилтаа 23 жилийн турш хадгалсан түүхтэй. Ингэхдээ 102 давхар тэнгэр баганадсан барилгыг нэг жил 45 хоногийн дотор барьж дууссан нь мөн дээд амжилт байжээ. Цамхгийг барихад 3439 хүн оролцжээ.
“Empire State Building” цамхгийн гэрлийг анх асаах үүрэг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Херберт Хуверт ногдсон бол арга хэмжээнд дараагийн Ерөнхийлөгч, тухайн үед Нью Йорк мужийн амбан захирагч Франклин Рузвельт оролцож байжээ.
“Кинг Конг” киноны зураг авалтын газар болж байсан цамхаг 15 мянган хүнийг багтаамжтай ба эдийн засгийн хямралын улмаас ашиглалтад орсноос хойш 10 жилийн дара бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Барилга 20 жилийн дараа ашиг өгч эхэлсэн байна.
Коронавирусний цар тахал тэнгэр баганадсан барилгын эхний арван жилийн адил эзгүйрэхэд хүргээд байна. Цар тахлын дараа эдийн засаг бүрэг сэргэсэн ч Нью Йоркийн тэнгэр баганадсан барилгуудад ажил хэрэгч амьдрал урьдын хэмнэлдээ эргэн очихгүй байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь олон компани үйл ажиллагаагаа зайны хэвшилд тохируулан өөрчилж, офисын байр түрээслэх шаардлагагүй болжээ.
“Empire State Building” барилгын орлогын хоёр дахь үндсэн эх үүсвэр болсон үзмэрийн талбайн тасалбарын борлуулалт мөн цар тахлын цохилтод өртөөд байна. Өнгөрсөн онд тэнгэр баганадсан цамхгийн жуулчдаас олсон орлогын хэмжээ дөрөвний гурван хувиар буурсан байна. Учир нь барилгыг ол төлөв гаднын жуулчид ирж үздэг гэнэ.
Ойгоо тохиолдуулан “Empire State Building” нэмэлт орлого олохоор хэд хэдэн санаачилга гаргаад байна. Ойд зориулсан бэлэг дурсгалын зүйлс гаргахаас гадна түүхээ танилцуулсан аяллыг энэ оныг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, хорио цээрийн дэглэм сулрахтай зэрэгцэн барилгын шатаар гүйх уламжлалт арга хэмжээг үргэлжлүүлэх гэнэ. Барилгын 1576 шатаар гүйж гарах уламжлалт арга хэмжээг энэ оны намар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 6 44 65 21 55