Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон танхайрлын эсрэг хууль баталжээ. Энэ хууль нь жагсаал цуглааны үеэр түрэмгийлэгчдийн эсрэг чиглэсэн байна. Хуулийг төрийн “Journal Officiel”-д бичгээр нийтэлжээ.
“Нийтийн аюулгүй байдлыг хангаж, бататгахад чиглэсэн хууль өнөө өглөө батлагдлаа” гэж Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер “Twitter”-ээр дамжуулан мэдээлжээ. Хууль францчуудын аюулгүй байдлыг хангаж, тэднийг хүчирхийллээс хамгаална гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн Францын эрх чөлөөг хамгаалж байгаа аж.
Дээрх хуулийг Францын парламент өнгөрсөн гуравдугаар сард шар хантаазтануудын олон нийтийг хамарсан жагсаалтай холбоотойгоор хүлээн зөвшөөрчээ. Хуулийг батлахыг 210 сенатор дэмжсэн бол 115 нь татгалзсан байна.
Сэтгэгдэл ( 0 )