Сүмо: Дональд Трамп түрүү бөхийн шагнал гардуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнийг үзэх болсон талаар бид мэдээлсэн билээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгчийн хамт үзэх болсон байна.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх тавдугаар сард Токиод болох мэргэжлийн сүмогийн зуны тэмцээний түрүү бөхөд шагнал гардуулахаар болжээ” гэж Японы хэвлэлүүд мэдээллэж эхлээд байна. Харин Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан захирал Шибатаяма ояката энэ талаар “Албан ёсоор зарлах зүйл байхгүй” гэж мэдэгджээ. Мэдээж Трамп Японы Эзэн хаан, Ерөнхий сайдын цом гардуулахгүй. Тэгэхээр “Трампын цом” нэртэй шинэ шагнал гаргаж магадгүй байгаа юм.

Дональд Трамп тавдугаар сарын 26-нд буюу башёгийн сүүлийн өдөр Токио хотын Кокүгикан ордонд очиж, Рэйва эриний анхны тэмцээнийг үзэх юм. Ерөнхийлөгч Трамп дохёны ойролцоо сууж үзэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн тул Сүмо бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Цагдаагийн газартай хамт авч эхлээд байгаа. Трампын сүмо үзэх өдөр Бөхийн өргөөнд дохёны хажууд сүмо үзэх иргэдийн нэр ус, оршин суугаа хаяг зэргийг бүртгэнэ. Японы Эзэн хаан сүмо үзэхдээ 2 давхрын тусгай суудалд залардаг тул урьд өмнө ийм арга хэмжээ авч байсангүй. 1986 оны Зуны тэмцээнийг ханхүү Чарльз, Диана гүнж үзэхдээ ч тусгай суудалд сууж байсан билээ.

Гадаадын улс орны Төрийн тэргүүн наадмын түрүү бөхөд шагнал гардуулж байсан түүх байхгүй. Сүмод дуртай, их аварга Асашёорюүгийн фэн гэдгээрээ алдартай Францын Ерөнхийлөгч Ширак сүмо үздэг байсан ч шагнал гардуулж байсан удаагүй.

Энэ талаар их аварга Хакүхо “Баярлаж талархмаар явдал байна. АНУ-ын Ерөнхийлөгч дахиж хэзээ сүмо үзэхийг хэн ч мэдэхгүй тул түүхэнд үлдэх башё болох нь. Бөхчүүд бүгд хичээж зүтгэх нь ойлгомжтой” гэж хэлсэн бол ёкозүна Какүрюү “Сүмо бөхийг дэлхий дахинд сурталчлах сайхан боломж. Рэйва эриний анхны тэмцээн. Гайхамшигтай мэдээ байна. Хэрэв түрүүлээд Ерөнхийлөгч Трампаас шагнал авах юм бол амьдралдаа хэзээ ч мартахгүй үйл явдал болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.128) 2019 оны 04 сарын 15

хакухо түрүүлээсэй, трамп тэгвэл монголд дуртай болно байх даа, япончууд ичнэ ...хакухо сан, ганбаттэ кудасай, о нэгай шимасү.

0  |  0
Лхагва (182.160.1.31) 2019 оны 04 сарын 15

Манайхан хусах хэрэгтэй

0  |  0
Сумо (81.183.203.239) 2019 оны 04 сарын 15

Монгол бөхчүүд маань түрүүлбэл за тэгээд болоод явчлаа л гэсэн үг. Сайн хичээж барилдаад аль ч хамаагүй түрүүлээрэй. Амжилт хүсьe.

5  |  0
Mongol(64.119.21.86) 2019 оны 04 сарын 15

Mongold irj naadam vz buhiin barildaan mori sur geh met soyoltoi tanilts sharka

2  |  1
aaaa(202.9.44.205) 2019 оны 04 сарын 13

1  |  0
aaa(202.9.44.205) 2019 оны 04 сарын 12

alert(1)

0  |  0
би(202.9.43.121) 2019 оны 04 сарын 12

Манай ЕС цом гардуулаагүй билүү?

0  |  0
Top