Японы хамгийн өндөрт тооцогддог Асо галт уул өнөөдөр /2019.04.19/ дахин дэлбэрчээ. Кюшю арал дээрх Күмамото мужийн баруун өмнөд хэсэгт орших Асо галт уул энэ долоо хоногт хоёр дахь удаа дэлбэрч байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд 2016 оны аравдгуур сард дэлбэрч байсан галт уул идэвхжин, өнгөрсөн мягмар гарагт анх дэлбэрсэн билээ.
Орон нутгийн эрх баригчид оршин суугчдыг галт уулын бүсэд ойртохгүй байхыг анхааруулсан байна. Галт уул дэлбэрэх үед 400 метр өндөр утаа дээш цацагдсан ч онгоцны нислэгт одоогоор нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээгүй байна гэж мэдээлжээ.
1592 м Асо галт уул дэлхий дээрх өндөр галт уулын тоонд ордог байна.
Сэтгэгдэл ( 0 )