Өмнөд Солонгост эрчүүд нь 18 нас хүрсэн л бол цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Ямар ангид алба хаахаас шалтгаалан хугацаа 21-24 сар байдаг гэнэ. Цэргийн албанаас алдартай тамирчин, жүжигчин, хэн ч бай зугтан зугтааж чадахгүй. Тийм ч учраас Өмнөд Солонгосын алдартай кино одод ээлж дараалан цэрэгт явахад нь фэнүүд нь харуусан үлддэг аж.
Тэгвэл “Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд”, “Цэнхэр тэнгисийн домог” зэрэг олон киногоороо Өмнөд Солонгос төдийгүй Азид нэрд гарч чадсан жүжигчин И Мин У дөрөвдүгээр сард бүр тодруулбал энэ долоо хоногт цэргээс халагдахаар болжээ. Түүнийг кино урлагт эргэн ирэхийг фэнүүд нь догдлон хүлээж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )