Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 117,309,495 төгрөгийн үнийн дүн бүхий 569,504 ширхэг хувьцаа арилжигдлаа. 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК болон "Багануур" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ХК болон "Шивээ Овоо" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.27 хувиар өсч, 20231.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,352,735,562,099.53 төгрөг боллоо.
Сэтгэгдэл ( 0 )