Канадад 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Канадад голын усны түвшин ихэссэний улмаас үерийн аюул нүүрлэжээ. Үүнтэй холбоотойгоор 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. “Квебек мужид ойролцоогоор 7.7 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн” гэж “CBC” мэдээлжээ.

Гол усны түвшин нэмэгдсэнээс болж 5.5 мянган байшин нурж, сүйдсэн байна. “Энэ бол их тоо гэдгийг бид сайн ойлгож байгаа” гэж Канадын Нийгмийн аюулгүй байдлын сайд Женевьева Гильбо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ярьжээ. Түүний хэлснээр ойрын хугацаанд нөхцөл байдал хүндэрч магадгүй аж. Голын усны түвшин нэмэгдсээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top