Сассексийн гүнгийн авхай Меган болон Хунтайж Харри нар Лондонгийн цагаар тавдугаар сарын 06-ны 05:26 цагт 3,3 кг хүүтэй болсон талаар Букинхэмийн ордноос мэдээлсэн билээ.
Тэгвэл хунтайжийн хүүг харахаар Виндсорын шилтгээний гадаа буудаллан, хоноглох болсон иргэд, олон нийтэд зориулан өнөөдөр /2019.05.08/ Харри, Меган нар сэтгүүлчидтэй уулзсан тухай CNN агентлагаас мэдээллээ. Меганд хүүтэй болсонд нь сэтгүүлчид баяр хүргээд сэтгэгдлийг нь асуухад “Би үнэхээр баяртай байна. Надад энэ дэлхий дээр хамгийн шилдэг хоёр эр хүн байна” хэмээн хариулжээ.
Тэдний хүү хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гуч, хаан ширээнд суух долоо дахь үе залгамжлагч болсон. Хунтайж Харри хүүдээ нэр бодож олоогүй байгаа талаараа хэлээд “Хүү маань үнэхээр хөөрхөн, энэ жижигхэн хүний төлөө үхэхэд ч бэлэн байдаг юм байна. Би маш аз жаргалтай байна" хэмээн сэтгэгдлээ хэлсэн байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
баяр хүргэе
gam barij meddeggui gar uu ugui yu kkk