ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн /СТБЗ/  ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Капитал банкинд авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээ,  Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгаа зэрэг асуудлуудыг гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ.

 Мөн хуралдаанаар “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл“ батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг үр дагаврын талаар авч хэлэлцсэн бөгөөд СТБЗ-өөс уг асуудалтай холбогдуулан зөвлөмж гаргахаар тогтов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top