Монголын хөрөнгийн бирж дээр шинээр бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болж буй "Инвескор ББСБ" ХК-ийн үнэт цаасны танилцуулга уулзалт өнөөдөр болно.
"Инвескор ББСБ" ХК нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон худалдах замаар хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2019 оны тавдугаар сарын 22-30-ны өдрийн хооронд явагдах бөгөөд тус компанийн андеррайтераар "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )