BTS хамтлаг техникээ 4 онгоцоор зөөдөг

2019 оны 05 сарын 25

Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн “Love Yourself: Speak Yourself” аялан тоглолт үргэлжлэн явагдаж байна. Тэд энэ сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Роуз Боул” стадионд, 11, 12-нд Чикаго хотын “Soldier Field” цэнгэлдэх, 18, 19-нд  Нью-Жерсигийн “Метлайф-стэдиум”-д тоглоод Өмнөд Америкийг зорьсон.

Өнөөдөр, маргааш хоёр Бразилийн  Сан-Пауло хотын “Allianz Parque”-д хоёр өдөр концерттой.

Дараа нь Европ тивд очно. Зургаадугаар сарын 1,2-нд Лондон хотын алдарт “Уэмбли” тэднийг хүлээн авах бол 7,8-нд Францын нийслэлийн “Стад де Франс” цэнгэлдэхэд фэнүүд нь цугларах болно.

Ингээд долдугаар сарын 6,7-нд Японы Осакад, 13, 14-нд Шизүокад тоглоод аялан тоглолт өндөрлөх юм.

BTS хамтлагийн концерт тоглолтын техник, тоног төхөөрөмж, тайз засал 375 тонн болдог гэнэ. Зөвхөн энэ ачааг зөөхөд л 4 онгоц, 40 ачааны машин хэрэгтэй болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top