Украины далайчдыг нэн даруй суллахыг ОХУ-д уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 26

НАТО ОХУ-д хандан энэ долоо хоногт хоёр дахь удаагаа Украины далайчдыг суллахыг уриаллаа. Далайн тухай хууль тогтоомжийн олон улсын шүүхийн шийдвэрийг НАТО ч дэмжиж байгаа аж. Уг шүүх өчигдөр /2019.05.25/ ОХУ-д хандан Украины 24 далайчин, гурван хөлөг онгоцыг нэн даруй суллахыг шаардсан байна.

Харин ОХУ Украины тэнгисийн цэргийн хүчнийхнийг тус улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж буруутган баривчилсан билээ.

ОХУ Украины хөлөг онгоц болон цэргийн алба хаагчдын эсрэг цэргийн хүч хэрэглэхийг НАТО хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн билээ.

“Украины далайчид болон хөлөг онгоцыг нэн даруй суллахыг шаардаж байна. Бид шаардлагаа үргэлжлүүлсээр байх болно” гэж НАТО-гоос мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top