Японы Кавасаки хотод нэгэн хүн хутга барин хүмүүс рүү халджээ. Шархадсан хүмүүс дотор сургуулийн сурагчид байсан бөгөөд гурав нь нас барсан байна. “NHK” телевизийн мэдээлснээр бага сургуулийн найман сурагч шархаджээ.
Шархадсан хүмүүсийн тоо 15 болж өссөн байна. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Хутгатай этгээд хэргийн газраас зугтсан ч түүнийг баривчилж чаджээ. Баривчлагдах үеэрээ тэрбээр өөрийгөө мөрөн тус газраа шархдуулж, биеийн байдал нь хүнд байгаа аж.


Сэтгэгдэл ( 0 )