ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨРТ: Афганистан улсаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна

2019 оны 05 сарын 29

Өнөөдөр Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр. Жил бүрийн тавдугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг.  Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улс идэвхитэй оролцож, 2002 оноос давхардсан тоогоор 17000 орчим "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн, үүрэг гүйцэтгэжээ.

Аавыгаа Афганистанд алба хаах хугацаанд мэндэлсэн хүүтэйгээ, хайрт гэргийтэйгээ, гэрийнхэнтэйгээ уулзахдаа гэнэтийн бэлэг барьсан баяртай учралаас хуваалцаж байна. Аав, хүү хоёрын анхны уулзалт... Аз жаргал бялхсан халуун уулзалт.  Удаан хүлээсэн учрал. Амьдрал иймийн учир САЙХАН билээ.

Энхийг сахиулагчдын өдөрт зориулж Батлан хамгаалах яамны дэргэдэх "Дуулга" студийн Исламын Бүгд найрамдах Афганистан улсаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.131.233.251) 2019 оны 05 сарын 31

Сэтгэл хөдлөөд уйлчихлаа. Аз жаргал хүсэе

0  |  0
Chintuya(83.78.111.251) 2019 оны 05 сарын 30

Yamar ix uilavaa ene nevtruulgiig uzeed...,

0  |  0
зочин(49.0.213.200) 2019 оны 05 сарын 30

үнэхээр сайхан санагдлаа,бүр нулимс мэлтэрч байна гээч,сайхан амьдраарай залуус минь

2  |  0
Эмгэн(59.153.115.224) 2019 оны 05 сарын 30

Сайхан, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлыг хараад баярлахгүй байхын арга алгаа. Амьдрал сайхаан. Залуу нас бүр сайхаан. Амьдралаа хайрлаж явахын утга учир энэ шүү дээ.

2  |  0
Top