Ираны пуужингийн хөтөлбөрт хатуу хязгаарлалт тавихыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Арабын орнууд Ираны пуужингийн хөтөлбөрт илүү хатуу хязгаарлалт тавихыг уриалжээ. Мекка хотод болсон Арабын орнуудын лигийн гишүүн улсуудын дээд хэмжээний уулзалтын дараа тус орнууд олон улсын нийгэмлэгт хандан илүү хатуу хязгаарлалт тавих хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр Арабын орнуудын лиг тогтоол гаргажээ. Уг тогтоолд олон улсад хандан дэлхийн энхтайван, аюулгүй байдалд анхаарах үүргээ биелүүлж, Ираныг цөмийн чадвартай болоход нь саад хийх илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалсан байна. Түүнчлэн Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт хязгаарлалт хийхийг уриалжээ.

АНУ-ын Ираны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Брайан Хук саяхан Вашингтон Иранд хориг тавихад бэлэн байгааг мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийсэн хэлэлцээнийхээ үеэр “АНУ Ираны дэглэмийг өөрчлөх санаа зорилго агуулаагүй. Бид цөмийн зэвсэггүй болох үйл хэргийн төлөө л хичээж байна” гэсэн юм. Тэрбээр Иран АНУ-тай хэлэлцээр хийхийг хүсвэл Вашингтон дуртай хүлээж авна гэжээ. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф ч Тегеран дайныг хүсэхгүй байгааг хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top