ОХУ Иранд “С-400” нийлүүлэхээс татгалзжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

ОХУ Иранд зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдахаас татгалзсан байна. Энэ талаар “Bloomberg” агентлаг холбогдох албаны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.

ОХУ ийм шийдвэр гаргах болсон нь Ойрх Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үүсэхээс сэргийлсэн байна. “Москва Тегеранд татгалзсан хариу өгсөн нь Иран “С-400”-г авснаас үүдэх сөрөг үр дагавраас сэргийлсэн явдал юм” гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

АНУ Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авсан гэж хэд хэдэн улсад хориг тавихаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа билээ. Вашингтон Ираныг пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг эсэргүүцэж, Турк улсыг Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авбал сайн зүйл болохгүй гэж сүрдүүлсэн юм. Тус улсыг хоёр долоо хоногийн дотор ОХУ-аас “С-400”-г авахаас татгалзахгүй бол асуудал үүснэ гэжээ.

Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Турк улс Оростой гэрээгээ цуцлахгүй, “С-400”-гийн оронд Америкийн “Patriot”-ыг худалдаж авахгүй аж. Үүнээс болж АНУ Туркийг “F-35 Lockheed Martin” хөтөлбөрөөс хасна гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2019 оны 05 сарын 31

Оросууд ч шуналтаад зарчих санаатай л байгаа л даа, иранууд харин яршиг гээ биз

0  |  0
Top