Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны дөрөвдүгээр сард нэг Банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ оноосон нэрийг өөрчлөх, долоон ББСБ-д салбар байгуулах, нэг ББСБ-д төлөөлөгчийн газар байгуулах, 81 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Эдгээр ББСБ-ууд нь нийт 35.6 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлжээ.
Харин тавдугаар сард хоёр ББСБ-д салбар байгуулах, зургаан ББСБ-д хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэдээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, 22 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 9.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрч холбогдох бүртгэлд тусгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )