Санхүүгийн зохицуулах хороо 2018-2021 оны стратеги төлөвлөгөөндөө “Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн зах зээлийг тэлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тус хорооны хуралдаанаар анхны арилжааны шинжтэй бүтцийн бүтээгдэхүүн болох “Жимобайл вексель” ТУЗ ХХК-д долоон тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгосноор долоон тэрбумын үнэт цаас зах зээлд гарлаа. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар дамжуулан орлогын дахин хуваарилалт хийж, иргэдийг орон сууцжуулах, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар сайтай, эрсдэлгүй бүтээгдэхүүнийг арилжаалдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )