Осамү Дазай (1909 - 1948) бол Наран орны утга зохиолын ертөнцийн аваргууд болох Акүтагава, Кавабата, Мишима нартай нэгэн эгнээнд зогсох агуу зохиолч. 38-хан насалсан Дазай олон зохиол бичиж чадаагүй ч түүний бүтээл Японы модерн зохиолын оргил хэмээн тооцогддог билээ.
Түүний "人間失格" (No Longer Human) тууж Японд одоо ч хамгийн их уншигддаг зохиолын нэг байсаар байна. Ингээд XX зууны Японы уран зохиолын сонгодог төлөөлөгч хайр дурлал, ном, эмэгтэйчүүдийн талаар юу хэлснийг сонирхоцгооё.
"Сайхан сэтгэлтэй хүн муу ном бичдэг" 道化の華, Flowers of Buffoonery
"Шоронд орлоо гэдэг заавал гэмт хэрэгтэн гэсэн үг биш" 人間失格, No Longer Human
"Надаас чи юу хүсч байна гэж асуухад яагаад ч юм хүсэх сэтгэл минь тэр дороо унтардаг" 人間失格, No Longer Human
"Хэрэв бүсгүй гэнэт уйлаад эхлэвэл амттай хоол өг. Түүний сэтгэл санаа шууд дээрдэж, уйлахаа болино. Энэ бол миний багаасаа ойлгосон ганц зүйл юм" 人間失格, No Longer Human
"Эмэгтэй хүн өглөө, орой огт өөр хүн болчихдог. Нэг л хүн мөртлөө өглөөний өөрөөсөө шал өөр, нийтлэг зүйл юу ч байхгүй, өөр ертөнцийн хүн мэт болдог" 人間失格, No Longer Human
"Аймхай хулчгар хүмүүс аз жаргалаас ч айдаг. Бүр хөвөнд хүрээд гэмтдэг гэж байгаа" 人間失格, No Longer Human
Нэг нэгнээ хуурч байхдаа хүмүүс огт сэтгэл зовдоггүй нь гайхалтай санагддаг. Хууран мэхлэлт гэж огт байхгүй юм шиг л" 人間失格, No Longer Human
"Юунаас ч ичилгүй багваахай цэцгийн баглаа бэлэглэнэ гэдэг жинхэнэ эр хүний чанар юм" 葉桜と魔笛, A Cherry
"Эхэлсэн зүйлээ дуусгахгүй байна гэдэг, огт эхлээгүйтэй агаар нэг" 走れメロス, Run, Melos!
"Хүн хувьсгал хийж, хайрлан дурлахын төлөө төрдөг" 斜陽, The Setting Sun
Сэтгэгдэл ( 0 )