Хонконгт олныг хамарсан жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Хонконгт сэжигтэй этгээдүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалд сая гаруй хүн оролцсон байна. Жагсаал цуглааны үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Долоон хүн баривчлагдсан байна.

БНХАУ-аас өөртөө засах эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа аж. Хэрвээ ийм гэрээ хийвэл Бээжингээс хэт хараат болно гэж үзэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top