Шинэ Зеланд улс иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Шинэ Зеландын Засгийн газар ирэх жилүүдэд иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд түлхүү анхаарахаар болжээ. Тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн, Сангийн сайд Грант Робертсон нар төсвийн төсөлд иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдүүдийн амьжиргааг дэмжих, хүчирхийллийн эсрэг зардлуудаа нэмэгдүүлэхээр тусгажээ. Шинэ Зеланд улс дэлхийн олон улсын төсвийн практикт анх удаагаа эрүүл мэндээ чухалчлан төсвөө нэмсэн улс болсон юм.

“Бүх зүйл л улс төрждөг. Шинэ Зеландын улсын төсөв элдэв намын улстөржилтийн дагуу л явж ирсэн. Гэхдээ бид нэг зүйлийг тодорхой болгох ёстой. Эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих, улс орноо хөгжүүлэхэд жирийн иргэн хүний л оролцоо байж энэ бүхэн бодит болно. Бид ард иргэддээ анхаарахгүйгээр улс орноо хөгжүүлэх тухай бодоод ч хэрэггүй” гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ярьжээ.

Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хоёр тэрбум ам.доллар, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, хангамжийг нэмэгдүүлэхэд 455 сая ам.доллар, хүчирхийллийг бууруулахад 320 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top