Энэ оны эхний гурван сард банкны систем ашигтай ажиллаж байсан бол дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар тухайн жилийн ашиг, алдагдал -137 тэрбум төгрөг гараад байгаа юм. Тэгвэл алдагдалтай гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдэгт Төв банкнаас дараах тайлбарыг өгч байна.
“Монголбанк олон улсын аргачлалын дагуу мөнгө, санхүүгийн статистик мэдээллийг нэгтгэн олон нийтэд түгээдэг. Уг аргачлалаар татан буугдсан банкуудын мэдээллийг банкны салбарын нэгдсэн мэдээлэлд тусган оруулж байхыг зөвлөдөг. Иймд Монголбанкнаас олон нийтэд түгээж буй банкны системийн нэгдсэн балансын үзүүлэлтийг татан буугдсан банкуудын мэдээллийг оруулснаар болон үйл ажиллагаа явуулж буй банкуудаар нэгтгэн олон нийтэд зарлаж байгаа юм. Татан буугдсан банкны үзүүлэлтийг оруулснаар буюу 16 банкны үзүүлэлтээр дөрөвдүгээр сарын байдлаар банкны салбарын алдагдал 137 тэрбум төгрөг байгаа юм. Уг алдагдалд саяхан татан буугдсан Капитал банкны алдагдал голлон нөлөөлсөн. Харин үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны нэгдсэн дүнгээр авч үзвэл банкууд эхний дөрөвдүгээр сарын байдлаар 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Банкийг олуулаа нийлж хусаад, сүүлд нь дампууруулж, завшиж байгаа юм биш үү?