А.Солонго: Аялаад ирэхээр амьдралыг харах өнцөг хүртэл өөрчлөгдөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

"Зиндаа" сэтгүүлийн "Аялал жуулчлал" буланд "Осло Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Солонго уригдлаа. Түүнтэй хамгийн хямд зардлаар хэрхэн дэлхийг тойрон аялж болох, Америк, Австрали, Европ гээд хүссэн улс  орнууд руугаа аяллын маршрут гарган, мартагдашгүй аялал зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа. 


-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе! “Осло Монголиа” ХХК ямар улс орнууд руу аялал зохион байгуулж байгаа вэ?

-Манай байгууллага 2014 оноос эхлэн аяллын үйлчилгээг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд Америк, Англи, Австрали, Канад, Европын орнууд руу аялах аяллыг амжилттай зохион байгуулаад байна. Дээрх орнууд руу аялал зохион байгуулахдаа бид үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзан үзэж, бидний санал болгосон хөтөлбөрөөс гадна өөрсдийнх нь саналыг тусгасан нэмэлт хөтөлбөр хамтран гаргадгаараа давуу талтай.

-Англи, Орос, Хятад гэх мэт олон улсад түгээмэл хэрэглэгддэг хэл мэддэг хүмүүс гадагшаа аялахдаа аяллын компаниар бус хувиараа аялах нь элбэг байдаг. Хувиараа аялах, аялал жуулчлалын компаниар дамжуулж аялахын аль нь илүү давуу талтай вэ?

-Хэлтэй хүмүүс хувиараа аялал зохион байгуулаад явах нь элбэг байдаг. Энэ нь мэдээж өөрсдийн дураар, хүссэн газартаа, хэзээ ч хамаагүй хуваариа өөрчлөөд явах боломжтой гэх мэт давуу тал бий. Гэхдээ аяллын компаниар дамжуулж аялах нь илүү найдвартай. Найдвартай гэдэг үгэнд зүгээр л амь насны даатгал, аюулгүй байдал гэдэг үг орохоос гадна нэгэнт л та зардал гаргаад аялалдаа гарсан бол таны зочилж буй улс оронд гайхалтай дурсгалт газруудыг нэгийг ч үлдээлгүй хамгийн хямд зардлаар найдвартайгаар үзүүлж, зочлуулдгаараа давуу талтай байдаг. Тэгээд мэдээж, бүх дурсгалт газрууд хөтчийн тайлбартай, эсвэл манай байгууллагын зүгээс урьдчилан бэлтгэж өгсөн тайлбартай үзэж сонирхсоноороо таны зочилсон улсын талаарх мэдлэг илүү гүнзгийрнэ. Манай байгууллага групп аялал болон хувийн аяллыг зохион байгуулж өгдгөөрөө бусад аяллын компаниудаас ялгардаг. 

Группээр аялах бол манайхаас санал болгосон хөтөлбөрийн дагуу хөтөч, орчуулагчийн хамт аялж болно. Хувиараа аялах бол манайхаас хөтөлбөрүүдийг хамгийн хямд зардлаар урьдчилан бэлтгэн өгч, аялагчийг хүсвэл хөтөчтэй, хөтөчгүй аялах боломжтой. Нэг ёсондоо та ОСЛО МОНГОЛИА- гаас бэлтгэсэн газрын зургаа аваад санаа аялалдаа гарах юм.

-Аяллын компаниа хэрхэн сонгож аялалдаа гарах вэ? Энэ талаар манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?

-Ер нь маш олон аяллын компаниуд Монголд бий болсон. Зарим нь гаднаас жуулчдыг Монголдоо аялуулахдаа түлхүү анхаарсан, зарим нь дотоодоосоо гадагшаа аялуулахдаа илүүтэй анхаарсан гэсэн урсгалаараа ялгарч байна. Тэгэхээр ер нь эхлээд аялагч өөрөөсөө хаашаа явж үзэхийг хүсдэгээ асуух хэрэгтэй. Таны явахыг хүсч буй орнууд руу ямар аяллын компаниуд аялал зохион байгуулж буйг судлаад, аялал зохион байгуулж байсан туршлагыг нь харах хэрэгтэй гэж зөвлөх байна. Манай байгууллагын хувьд одоогоор дотоодоосоо гадагшаа аялал зохион байгуулж байгаа. 2018 оноос эхлэн Швед, Австри, Швейцарь, Испаниас жуулчид авчрах төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хийж байна.

-Танай АНУ-ын Нью-Йорк хотын аялал удахгүй зохион байгуулагдах гэж байгаа тухай сонссон. Энэ аяллынхаа талаар манай уншигчдад танилцуулна уу?

- Бид “дэлхийн нийслэл” гэж нэрлэгддэг Нью-Йоркийн аяллаа зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Empire Estate, Times Square, Manhattan-ээр зочлох, Broadway шоу тоглолт үзэх зэрэг гайхалтай хөтөлбөр бий. Аялагч хүсвэл нисдэг тэргэнд суугаад Нью- Йорк хотоор аялж болно. Гэнэтийн бэлггээр дүүрэн гайхалтай аялалдаа тун удахгүй гарах гэж байна. Энэхүү аялал 7 шөнө, 8 өдөр үргэлжилнэ. Бид бүх аялагчдынхаа виз, дагалдах үйлчилгээг цогцоор нь шийднэ.

Өмнө нь Америкт визний хугацаа хэтрүүлэн үлдсэн ойр дотны хүмүүс нь оршин суудаггүй л бол манай аялагчдын виз гарах магадлал 80 хувь байдаг.

Тэгэхээр дээр дурдсан НАЙДВАРТАЙ гэдэг үг манай үйлчилгээнд яг тохирдог /инээв/.

-Зарим хүмүүс аялах гэхээр зориг нь хүрдэггүй. Хөгшрөөд сайхан аялна аа, эсвэл аялаад явах цаг завгүй, санхүүгийн боломж муу гэж ярьцгаадаг. Тэгвэл энэ хүмүүст зориулаад аяллын талаар юу зөвлөхсөн бол?

-Зөвхөн мөнгөтэй, цаг завтай хүмүүс аялдаггүй. Жилдээ ядаж нэг удаа очиж үзээгүй газартаа аялснаар хүн хайрцагнаасаа гарч сэтгээд байх шиг санагддаг. Заавал хилийн чанад руу хол аялах шаардлагагүй. Үзэсгэлэнт Монгол орноороо аялаад ирэхэд л болно шүү дээ. Тэрэлжийн Аръяабалын хийд, Хэнтий явах замд Хагийн хар нуур гээд л Улаанбаатар хотод ойр газруудад сайхан аялаад ирэх боломж хүн бүрт бий. Аялаад, туршлагажаад ирэхээрээ эх дэлхийтэйгээ танилцмаар санагдана, зориг орно. Тэгээд л үүргэвчээ үүрээд холын аялалдаа гарна даа. Хүн аялахдаа зөвхөн газар үзэж, нүд баясаад дуусдаггүй. Таны амьдралыг харах өнцөг тань хүртэл өөрчлөгдөнө. Илүүг олж харна, сэтгэнэ. Энэ нь ажил, амьдрал, карьер гээд бүх зүйлд эергээр нөлөөлдөг. Залуустаа хандаж хэлэхэд, яг одоо үүргэвчээ үүрээд, өөрийгөө олох аялалдаа бушуухан гар гэж уриалмаар байна. Танд баярлалаа. Цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Ярилцсан: Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүлийн №01, (08/508) дугаарт нийтлэгдэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 07 сарын 05

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
DR. UROLOGIST(105.112.56.232) 2019 оны 07 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top