Жүжигчин Т.Бархүү тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

“Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хагас финалын дугаарт авьяаслаг залуус Монгол хамтлаг, дуучдыг дууриасан бөгөөд ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорсон юм. Тэрбээр хамтдаа оролцож байгаа дуучин Б.Амархүүг яг л түүн шиг байж чадсан гэдгээрээ шүүгчид хийгээд үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Жүжигчин Т.Бархүүгийн хувьд “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм. Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top