Дуучин Г.Эрдэнэчимэг урласан дээлээ "амилуулжээ"

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Оюутан ахуй цагтаа ах дүүгийн харилцаатай байсан дуучин залууг өөрийн болгож, гурван ч хүүхдийг нь төрүүлээд хэсэг хугацааны дараа өдгөө одонгийн хүүхдээ өлгийдөн авсан дуучин Г.Эрдэнэчимэг угтаа бол сайхан бүсгүй. “Оюутан мисс”-ээр шалгарч, бөх залуутай үерхэж явсан түүнд дурсаж санаашрах зүйл алийг тэр гэх вэ. Гэхдээ олны хайр талархлыг хүлээсэн Гавьяат, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий болсноор элдэв загварын хувцас, будаг шунх тэргүүтнээ сэтгэл шулуудан хаясандаа тэр огтхон ч харамсдаггүй. Нөхөр нь ч энэ талаар “Би эхнэрээ ший янгууны хүүхэн болохоос нь өмнө аварсан” гэж ярьсан удаатай.

Тэгвэл өдгөө үндэсний хийц загвартай дээл хувцсаар гоёж, үс зүсээ багахан анхаарах болсон уртын дуучин Г.Эрдэнэчимэг мисс явсан үеэ хааяа эргэн санагалздаг бололтой. Тэрбээр "Монголоороо" төвийг ажилладаг бөгөөд үйлчин бүсгүйчүүдийнхээ урласан дээлийг амьлуулсан нь ийн мисс явсан үеэ эргэн санасан бололтой гэх яриа тархжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top