ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Өнөөдөр 2019.08.01. Монгол эх оронд маань нар 05 цаг 29 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 27 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн скаутын өдөр. Камбож, Лаос, Вьетнамд өнөөдөр Ялалтын өдөр бол БНХАУ-д Зэвсэгт хүчний, Азербайжанд Азербайжан хэлний, Анголд Зэвсэгт хүчний, Бенинд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев, Английн дуучин Жо Эллиотт, Оросын найрагч Илья Кутик, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Сэм Мендес, жүжигчин Жэйсон Момоа, Германы хөлбөмбөгч Бастиан Швайнштайгер, Оросын теннисчин, олимпын аварга Елена Веснина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

2008 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Банкны холбоо Монгол Улсад картын ATM, POS үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ. Манай улсын Голомт, Хаан банкууд нь БНХАУ-ын Банкны холбооны гишүүн байгууллагууд юм.

2013 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1914 оны энэ өдөр Герман Орост дайн зарлав.

1936 оны энэ өдөр Берлинд Олимпын наадам нээлтээ хийлээ.

1943 оны энэ өдөр Япон Бирмд бие даасан байдал олгожээ.

1944 оны энэ өдөр Анна Франк өдрийн тэмдэглэлдээ сүүлчийн бичиглэлээ үлдээв.

1957 оны энэ өдөр Израилийн фунт гарчээ.

1960 оны энэ өдөр Бенин тусгаар тогтнолоо зарлав.

1965 оны энэ өдөр Пол Маккартни «Yesterday» дуугаа анх удаагаа дуулжээ.

1976 оны энэ өдөр Тринидад болон Тобаго улсууд тусгаар тогнов.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд буужээ. Бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр лус тахихад сайн. Харин архи, тамхи хэрэглэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top