ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Өнөөдөр 2019.08.06. Монгол эх оронд маань нар 05 цаг 35 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, бороотой.

Өнөөдөр Болив, Ямайкад Тусгаар тогтнолын өдөр бол ОХУ-д Төмөр замын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Голландын хөл бөмбөгч Робин ван Перси, Хятадын уран гулгагч, дэлхийн удаа дараагийн аварга Хань Цун, Америкийн жүжигчин Кэтрин Хикс, Малайзын жүжигчин Мишель Йео, Японы хөгжимчин, хөгжмийн зохиолч Юки Казиюра, Америкийн сагсан бөмбөгч, олимпын хоёр удаагийн аварга Дэвид Морис Робинсон, кино найруулагч М.Найт Шьямалан, Британийн дуучин Жери Холлиуэлл, Австралийн жүжигчин Мелисса Жорж, Британийн жүжигчин Ромола Гарай зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

2014 оны энэ өдөр Улаанбаатар хотод Беларусийн Элчин сайдын яам нээгджээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 оны энэ өдөр АНУ Жонстон аралд агаар мандлын цөмийн туршилт хийв.

1961 оны энэ өдөр Зөвлөлтийн иргэн, сансрын нисэгч, хошууч Герман Титовын туршсан “Восток-2” сансрын хөлөг хөөрчээ.

1962 оны энэ өдөр Ямайка 300 жилийн турш Их Британийн колони байсны эцэст тусгаар тогтнов.

1965 оны энэ өдөр Англид “The Beatles”-ийн тав дахь цомог «Help!» гарчээ.

1970 оны энэ өдөр Франц улс Муруроа аралд цөмийн туршилт хийв.

2008 оны энэ өдөр Мавританид төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд буужээ. Хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр шинэ гэр, байр авах, буян, номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг хүртэх, нялхсын хурим хийхэд сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top