Алдарт 2NE1 хамтлаг арваннэгдүгээр сард эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Өмнөд Солонгос төдийгүй олон улсад алдартай байсан 2NE1 охидын хамтлаг албан ёсоор тарсныг YG энтертайнментээс 2016 онд мэдээлж байсан. Тэгвэл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлаг ирэх арваннэгдүгээр сард эргэн ирэлт хийж магадгүй гэдгийг "Allkpop" сайт мэдээлжээ. 

2NE1 хамтлагийн эргэн ирэлттэй зэрэгцэн тус энтертайнментийн IKON, WINNER зэрэг хамтлагуудын гэрээ дуусаж байгаа юм. Олон сая шүтэн бишрэгчидтэй, өөрсдийн байр суурийг нэгэнт тогтоосон эдгээр хамтлаг YG-ийн удирдлаган дор дахин уран бүтээлээ туурвих уу гэдэг нь одооноос хүмүүсийн сонирхолыг татаж байгаа юм. 

Харин нэгэнт тараад тус тусын уран бүтээлээ хөөн явсан охидын хамтлаг эргэн нэгдхээр болсон мэдээ BIGBANG хамтлаг болон YG-тэй холбоотой асуудлуудыг намдаах гэсэн оролдлого байж магадгүй гэж олон нийт үзэж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top