ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

Өнөөдөр 2019.08.07. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, үүлшинэ.

Өнөөдөр Кирибатид Залуусын өдөр бол Кот-д’Ивуарт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт дуучин София Ротару, Оросын хөл бөмбөгч, дасгалжуулагч Валерий Газзаев, зохиолч, Букерын шагналт Владимир Сорокин, Их Британийн рок хөгжимчин, «Iron Maiden» хамтлагийн дуучин Брюс Дикинсон, Америкийн жүжигчин Дэвид Духовны, Канадын дуучин Брюно Пельтье, Википедиаг үндэслэгч Жимми Вэйлс, Холливудын жүжигчин Шарлиз Терон, Австралийн жүжигчин Эбби Корниш зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1986 оны наймдугаар сарын 7-10-нд БНХАУ-ын ГЯЯ-ны дэд сайд Лю Шучин БНМАУ-д айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр Кот-д’Ивуар Францаас тусгаар тогтнов.

-Фидель Кастро Куба дахь Америкийн бүх аж ахуйн нэгжүүдийг үндэсний өмч болгохыг зарлигджээ.

1976 оны энэ өдөр сансрын “Viking 2” аппарат 11 сарын нислэгийн дараа Ангараг гаригийн тойрог зам руу оров.

1987 оны энэ өдөр Америкийн иргэн Линн Кокс АНУ-аас ЗСБНХУ-д сэлж очсон анхны хүн болжээ.

1988 оны энэ өдөр Австралийн магнат Руперт Мердок Америкийн шилдэг сэтгүүл «TV Guide»-ын худалдаж авав.

1993 оны энэ өдөр Букингемийн ордоны зарим хэсэг анх удаагаа жуулчдад нээлттэй болжээ.

2008 оны энэ өдөр Өмнөд Осетод дайн эхлэв.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлээрэй. Хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Хол газар явах гэж байгаа бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top