#1 Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛ АГСНЫ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙСАН СААД БОЛ УУЛ УУРХАЙН КОМПАНИУД
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардан “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран мэдээлэл хийлээ.
“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.МАНДАХБАЯР
-Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас энэхүү мэдэгдлийг хийж байна. Манай шууд дамжуулалтын толгой үгнээс өнөөдрийн мэдэгдлийн утга агуулгыг үзэгч та бүхэн ойлгосон болов уу гэж бодож байна. Тост, Тосон бумбын нуруу, байгаль хамгаалах үйлсийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж, та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ үйлсийн төлөө алтан амиа өргөсөн Т.Лхагвасүмбэрэл агсны тухай, юуны төлөө амиа өргөсөн юм бэ гэдгийг та бүхэнтэй хамт ярья гэж бодсон юм. Энэ бол шууд дамжуулалт хийж байгаа гурван хүний асуудал биш. Бүх нийтийн асуудал. Тиймээс тал талаас нь ярилцан, энэ асуудлыг хэлэлцье.
Өнөөдрийн шууд дамжуулалтыг хийж байгаа гурван хүн бол Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьж, өөр, өөрсдийн санаачилгаар тэмцэж байгаа хүмүүс. Миний хувьд бол сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүний нийгмийн хариуцлагын үүднээс Тост, Тосон бумбын нурууны байгалийн үзэсгэлэнг сүйтгэж буй үйлдлийг эсэргүүцэж байгаа хүн. Бид өөрсдийнхөө чаддаг зүйлээр л энэ тэмцлийг өрнүүлж байна. Тухайлбал, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат гэхэд л иргэдийн хөдөлгөөний чиглэлээр тууштай ажилласан хүний хувьд өөрсдийн санаачилгаар тэмцэж эхэлсэн. Гурван тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид бол аль 10 жилийн өмнөөс энэ асуудлыг ярьж, тэмцэж ирсэн нутгийн иргэн. Бүгдээрээ ний нуугүй л ярья. Яг үнэндээ ирвэсээ хамгаалахын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан, Тост, Тосон бумбын нуруунд уул уурхай идэвхжиж буйг шүүмжилж байсан Т.Лхагвасүмбэрэл агсны амь нас үрэгдсэнээр энэ асуудал нийт монголчуудын асуудал болж хувирсан. Хэрэв энэ хүн байгаагүй бол, энэ хүний чин сэтгэл байгаагүй бол Монголын төр, олон нийт үүнийг мартах байсан. Бид ч мөн адил ингэж боддог. Тийм учраас иргэд олон нийт үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Яагаад Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэн хөнөөсөн хэргийг дахин шалгах ёстой гэдгийг одоо бид өөр өөрсдийн байр сууриас тайлбарлая.
#2 АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АЖЛЫН ХЭСГИЙГ ТАТАН БУУЛГАЯ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт нүүрсний олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй олон талаар хууль зөрчсөн гэж үзэж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн тэмцсэний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дээрх компанийн “Баянтэс” уурхайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Уг ажлын хэсэг нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар наймдугаар сарын 4-нд газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулсан ба үүндээ үндэслэн дүгнэлт гаргах үүрэгтэй байв. Гэвч тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан албаны төлөөллүүд нь “Сауд гоби коал транс” компанид зөвшөөрөл олгох үйл явцад оролцсон, өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байсан. Мөн газар дээрх шалгалтыг хангалтгүй хийсэн зэрэг үндэслэлээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс өчигдөр БОАЖЯ-ны гадна мэдээлэл хийж, Ажлын хэсгийг дахин байгуулах шаардлагыг тавьлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаагүй хүн шалгалт явуулахад оролцсон, хууль зөрчсөн үйлдлийг хамгаалан өөгшүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг үндэслэлээр Ажлын хэсгийг татан буулгах тухай шаардлагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүргүүллээ. Ажлын хэсэг өчигдөр хуралдаж дүгнэлт гаргах ёстой байсан ч хурлаа хойшлуулжээ.
#3 “ОЮУ ТОЛГОЙ”-Н ТАЙЗАН ДЭЭР АМИЛЖ БУЙ РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ-II
Уул уурхайн “аварга загас” гэх тодотголтой Рио Тинто компани тодотгосон нэр шигээ ядуу буурай улс орнуудын баялаг, ирээдүйг авлигын мөнгөөр залгидаг компани аж. Ингэж дүгнэх болсон шалтгаан нь Мозамбик, Намиб, Индонез улсад хэрэгжүүлж буй уран, нүүрс, төмрийн хүдрийн хэд, хэдэн төсөл үүнээс үүдэн гарсан маргаан, холбогдсон албан тушаалын хэргүүдээс бэлхнээ харж болно. Уул уурхай гэдэг бол аливаа улсын хөгжлийн зүтгүүрийн зөвхөн нэг хэсэг нь. Үндэстэн дамнасан том компаниуд энэ төсөлд оролцож болно. Гэхдээ хуулийн хүрээнд, тухайн улсын ирээдүйг баллачихгүйгээр, ард иргэдэд нь ээлтэй байдлаар хөгжүүлэх ёстой. Харин хөгжил буурай улс орнуудын улстөрчдийн ашиг сонирхол нь мөчидхөн байдаг тул ирээдүйтэй нь, баялагтай нь тоглож болдог гэдгийг ард үлдсэн түүх харуулна. Ядуу буурай улсад тавигддаг Рио Тинтогийн жүжгийн зохиол яг одоо тал нутгийн Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа. Ази тивийн хамгийн том уурхай болж, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж цоллож буй гүнийн уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшлоод байна. Шалтгаанаа геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа ч цаана нь өөр ашиг сонирхол цухалзаж буйг ард үлдсэн түүх, сургамж харуулна.
#4 ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНД НАЙДСАН АВЛИГЫН ХЭРЭГТНҮҮДИЙН ГОРЬДЛОГЫГ ТАСЛАЯ
Хөөн хэлэлцэх хугацаа, авлигын хэрэг тойрсон асуудал нийгэмд ид дуулиан болж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын оймс сейф гээд бүхий л зүйлээс боодол боодлоороо мөнгө гарсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир ял зэмгүй өнгөрч байгаа нь энэхүү дуулианы галыг улам өрдөж орхисон. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн нь олны талархлыг хүлээгээд буй. Үүн дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан нь бүр анхаарал татсан хэрэг болов.
Үүний өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулсан. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
#5 ААВУУДЫН ӨДӨРТ | ААВДАА УНШИЖ ӨГӨХ ШҮЛГҮҮД
Өнөөдөр наймдугаар сарын 8. Аавуудын өдөр. Энэ өдрийг 2005 оноос хойш Манай Улсад тэмдэглэх болжээ. Аавуудын өдөрт энэхүү шүлгүүдийг зориулав.
Амьдралын ноён нуруу болсон аавдаа уншиж өгөөрэй.
***
Айлчинд цай аягладаг
Нэгэн бүтэн шаазан
Үдийн цайны өмнө
Шалан дээр тасхийлээ
Хүүгээ чи бид хоёрын
Хэн нь аашилж
Хэн нь аргадах вэ?
Номын тавиур онгичиж
Юугаа ч эрсийм
Ногоон савтай бэх
Дэвтэр дээр асгажээ
Би шүлгээ сэргээж
Чи гарыг нь угааж дээ
Өөр яахав вэ
Энгэрийнхээ товчоор оролдож
Ээжийгээ харан санаа алдаад
Гэм хийсэн л бололтой
Гилжийгээд зогсжээ
Миний хүү
Чи эхлээд үнсэх үү
Би эхлээд үнсэх үү?!
Сэтгэгдэл ( 0 )