Японд халалтын улмаас долоо хоногт 23 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Японд хэт халалтаас болж долоо хоногт 23 хүн нас барж, 13 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын бүхий л газар нутгаар хэт халалт болсон байна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр Японы нийслэл Токиод халуунд нэрвэгдэгсдийн тоо 1465-д хүрчээ.

Тус улсад өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр өдөрт 400 хүн эмнэлэгт хүргэгдэж байсан гэнэ. 2018 оны энэ үед Токиод түүхэнд байгаагүй их халуун болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top