Ираны нефть тээвэрлэгчийг суллана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Гибралтарын эрх баригчид Ираны нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцыг өнгөрсөн долоодугаар сарын 4-нд саатуулсан билээ. Тэгвэл уг онгоцыг 48 цагийн дотор суллана гэж өчигдөр /2019.08.13/ мэдэгджээ. Иран улс нефть тээвэрлэгч хөлөг онгоцоо суллуулахаар тал бүрийн хүчин чармайлт гаргасан байна.

Панамын далбаатай явж байсан нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцоор хориг арга хэмжээг зөрчин Сирид нефть нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэсэн билээ. Онгоцыг нь саатуулсны дараа Ираны Гадаад хэргийн яам тус улсад суугаа Их Британийн Элчин сайдыг дуудсан байна.

Ираны онгоцыг АНУ-ын хүсэлтээр саатуулсан гэсэн мэдээлэл байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top