Засгийн газрын нөөц хөрөнгөөр Дэлхийд тархсан монгол өв хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрмитажийн музей дэх Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдээр “Чингис хааны угсааныхны эрдэнэс” үзэсгэлэнг зохион байгуулахаар болсон байна. 2019 оны аравдугаар сард дэлгэгдэх уг үзэсгэлэнгийн үеэр Монголын болон Алтан орны улстай холбоотой олны хүртээл болоогүй олон үнэт үзмэр дэлгэгдэх аж.
Эрмитаж музейд “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Үзэсгэлэн хаана болох юм бэ? Монголд уу? Мэдээллээ гүйцэд бичиж болдоггүй юм уу?