Эрмитаж музейн мууруудад мөнгө хандивлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Францын нэгэн сайн үйлстэн Оросын Санкт-Петербург хотын Эрмитаж музейн хонгилд амьдардаг мууруудад зориулан мөнгө хандивлажээ. Гурван сая урлагийн бүтээл, түүх, соёлын хосгүй дурсгалын сантай алдартад Эрмитажид нийт 50 орчим муур амьдардаг байна. Эрмитажийг үүсгэн байгуулагч Оросын хатан хаан Елизавета (1741-1761) мууруудад галлерейг мэрэгчдээс хамгаалах “үүрэг хүлээлгэсэн” түүхтэй. 

Өдгөө музейн хонгилд амьдардаг мууруудыг сайн дурынхан болон музейн ажилтнууд асардаг ба олны хандиваар “амьжиргаагаа залгуулдаг” гэнэ. Тэд өөрсдийн угаалгын машинтайгаас гадна малын эмчтэй гэнэ.

Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Петровскийн мэдэгдсэнээр, Францын нэгэн нэрээ нууцалсан сайн үйлстэн  өнгөрсөн сард хандив өргөсөн нь мууруудын хувьд ч тэр, хандивын үйл ажиллагааны хувьд том сурталчилгаа болжээ. Хандивыг муурнуудын амьдардаг хонгилыг засварлахад зориулах гэнэ.

Энэ жил Эрмитажийн муурын өдөрт зориулан 800 гаруй хүн мууруудынхаа гэрэл зургийг илгээжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.55.155.61) 2020 оны 12 сарын 31

Hoorhii doo. Bolj bna shde

0  |  0
(192.82.74.171) 2020 оны 12 сарын 08

huurhiiduu,tend hun tusalaj baihad,end alj hyadaj baidag,argaggui setgetsiin doroitoltoi ni unen yum.

0  |  0
Top