ЗИНДАА 2019.08.14 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 08 сарын 14

#1 ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ БҮХЭЛД НЬ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА

Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоолыг өнөөдөр гаргалаа. Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрыг 153482.37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540.37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 869540.47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#2 САЙД НАРААС БҮРДСЭН ТОМ АЖЛЫН ХЭСЭГ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ШАЛГАХААР БОЛЛОО

Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа.Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, зарим нэг бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах том ажлын хэсэг байгуулагдахаар боллоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#3 ДУУСАШГҮЙ ХЭРҮҮЛИЙН ЭХ БУЮУ ДУТУУ АЛСАН МОГОЙ ШИГ ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРЭМ

1. Шинжилгээ авах байр ба баг

Допингийн шинжилгээ авах үйл явц нь тамирчны буюу хувь хүний эрхтэй холбоотой хуулийн нарийн процедур. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хавсралт болох “шинжилгээ авах, мөрдөн шалгах” олон улсын стандартад шинжилгээ авах өрөөг хэрхэн тохижуулах, юу байх ёстой, ёсгүй, хэн нэвтрэх эрхтэйг нарийвчлан зааж өгсөн байдаг. Гэтэл манай цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдал үүнийг хангадаггүй. Б.Гончигдамба гарьдын ярилцлагадаа дурдсанаар бол камер суурилуулж бүр ч ноцтой зөрчил гаргаж. Зүй нь шинжилгээ авах өрөөнд камер байрлуулах нь бүү хэл шинжилгээ өгөх тамирчныг утсаа унтраахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй байранд шинжилгээ авсан нь өөрөө хамгийн том алдаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#4 13 МЯНГАН ИРГЭНИЙ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛНӨ

Засгийн газраас өнөөдөр /2019.08.14/ Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авсан 13 мянган иргэний 16 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх шийдвэр гаргасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.Сургалтын төлбөрийн зээлийн чөлөөлөлтөд 2004-2016 оны хооронд дотоод, гадаадын их, дээд сургуулийг суралцаж төгссөн иргэд хамрагдах бөгөөд голч оноо өндөр, таван жилийн турш эх орондоо ажиллаж, нийгмийн даатгал төлсөн буюу гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс хамрагдах юм байна. Засгийн газраас Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу дээрх шийдвэрийн журмыг УИХ-д өргөн барихаар болсон байна. Журмыг өргөн барьснаар Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа 13 мянган дипломыг барьцаанаас чөлөөлөх аж.

#5 А, В, С БҮСЧЛЭЛИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАА

Нийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд энэ сарын 15-наас  А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөх тухай бид өмнө нь мэдээлж байсан.

А болон В бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, өнгө үзэмж сайтай, техникийн улсын үзлэгт тэнцсэн автомашинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэгвэл A, B, C бүсчлэлд хуваах төслийн талаар санал асуулга явуулахад иргэдийн 36% дэмжиж, 64% дэмжээгүй учраас иргэдийн саналын харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.226.112) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.112) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
Сэтгэгдэл (1)-д(202.126.89.64) 2019 оны 08 сарын 14

юун бүсчлэл вэ? А бүсэд баячууд л явах уу. Тэгвэл С бүсэд тэднийг ороход татвар төлүүл.

0  |  0
Top