ЗИНДАА 2019.11.14 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 11 сарын 14

#1 ТӨСӨВ 2020: ХЭН ХЭДИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ВЭ?

Монгол Улсын 2020 оны төсөв өчигдөр батлагдсан. Түүхэнд байгаагүй өндөр зарлага төлөвлөсөн нь эдийн засагчдын шүүмжийг дагуулж байгаа билээ.  Гэсэн ч ирэх онд олох, орлого зарлагын төсөөлөл нэгэнтээ хуульчлагдчихлаа. 2020 оны төсвийн ОНЦЛОХ ТОО-нуудаас хүргэе.
 

  • Төсвийн Орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөгөөр
  • Төсвийн Зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөгөөр
  • Төсвийн Алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөгөөр  тооцсон нь ДНБ-ий 5.1  хувьтай тэнцүү байна.
  • Нийгмийн даатгалын санд төвлөрөх шимтгэлийн орлогыг 2,217.2 тэрбум төгрөг, хадгаламжийн хүүгийн орлогыг 74.7 тэрбум байхаар
  • Нийгмийн даатгалын сангийн нийт зардлыг  2,510.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь энэ оныхтой харьцуулахад, 442.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
  • Тэтгэврийн  даатгалын сангийн нийт зардлыг 2,275.3 тэрбум төгрөгөөр, орлогыг 1, 876.1 тэрбум төгрөгөөр тооцов.
  • Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг байхаар
  • Засгийн газрын өрийн нийт хэмжээг 22 их наяд 89.1 тэрбум төгрөг байхаар тусгав.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#2 [БИДНИЙ НЭГ] 15 насандаа АППЛИКЕЙШН бүтээсэн Г.БАТМЭНД ХҮҮ

Г.Батмэнд: Хүний санаа дуусч болох ч программын хөгжил дундаршгүй

Томчууд бид ядарч, зовж байна. Хүнд, хэцүү нийгэмд амьдарч байна гэж юмнаас өө хайхдаа гаргууд болжээ. Тэгвэл өнөөгийн нийгмийн гол өнгө төрхийг тодорхойлох ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид юу хийж, бүтээж, мөрөөдөж байна вэ. Тэдний хүсэл, сонирхлыг бодолцож үздэг томчууд байдаг болов уу. Дэлхий өөрчлөгдөж байхад өөр өөрийнхөө цаг үеэр өнөөгийн залуусыг тодорхойлох зөв үү гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Өнөөгийн нийгмийн төлөөлөл болсон сурагч Г.Батмэнд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүнсалаан дахь зэлүүд, буйд, гэр хорооллын 104 дүгээр сургуульд сурдаг. Гэсэн хэдий ч тэр зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, дэлхийг тольдсон асар том мөрөөдөлтэй. Тэрбээр латин болон кирилл үсгийг монгол бичигт хөрвүүлдэг “Гэгээ” программыг бүтээсэн юм.


-Миний дүү өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс энэ сургуульд сурч байгаа вэ. Хэн хэнтэйгээ хамт амьдардаг вэ?

-Би 2003 онд төрсөн. 16 настай. Нэгдүгээр ангиасаа 104 дүгээр сургуульд сурсан. Ц.Амаржаргал багштай Монгол хэл, уран зохиолын арванхоёрдугаар ангид сурдаг. Аавыг маань Ганбаатар гэдэг. “Улаанбаатар төмөр зам”-д сантехникийн инженерээр ажилладаг. Ээжийг Алимаа гэдэг. Ээж гурван дүүг маань харж байгаа.

-Айлын ууган хүү байх ямар вэ?

-Би айлын ууган хүү учраас ээж, аав, дүү нартаа тустай байхыг эрхэмлэдэг. Гэхдээ ээжийнхээ ачаар гэрийн ажил бараг хийдэггүй дээ. Тиймээс ямар нэг байдлаар хэл ам татлахгүй явах юм сан гэж боддог.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#3 МОНГОЛ БАХАРХАЛ ЮУ ВЭ!?

Гээд асуухаар оносон хариулт үнэндээ байхгүй. Зарим нь Монголоор дүүрэн байна гээд орилох л байх. Угтаа Чингис хаанаа л тойруулж мэрсэн он жилүүдээс өөрөөр монголчууд бахархах зүйл алгаа. Бид үүнийгээ мэддэг ч үүнээс илүү бахархлыг үнэндээ бий болгож чадаагүй л явна. Саяхан Филиппин улсад очоод ирлээ. 110 сая Филиппинчүүдээс манай Монголыг хэд нь мэддэг бол гэсэн хөөрүү ч юм уу, адгуу ч юм уу нэг тийм асуулт асуух чин хүсэл байсаар байв. Корригадор арлаар аялж явахдаа хоёр мьянмар нөхөртэй танилцлаа. “Чи хятад уу” л гэж байна. “Үгүй ээ, Монгол” гэхэд “Воав, Чингис, Хубилай хааны нутгаас уу” гэхээр нь “Окай” л гэлээ. “Дэлхийн түүхийг үзэж байхад Чингис, Хубилай хааныг агуу удирдагчид  байсан гэдгийг уншиж байсан. Манай хоёр орны дунд Хятад улс байдаг юм билээ. Чингис, Хубилай нараас хойш ямар мундаг хүмүүс монголоос төрсөн бэ” гэхэд нь “Сумогийн ертөнцөд цахиур хагалж явсан Асашёорюү, Харүмафүжи, одоо ид барилдаж байгаа домогт аварга Хакүхо, Карүрюү нар манай Монголынх” гэв. “Ёстой танихгүй хүмүүс байна. Үнэхээр дэлхийд алдартай гэж үү” гэхээр нь гэдэн хөдөлж “Дэлхийн долоон тэрбум хүний таван тэрбум нь танина” гэхэд толгой сэгсрэн шогширч билээ. Аргаа барахдаа зурагнуудыг нь харуулахад “Сүмо танай үндэсний спорт уу” гэж асууж дургүй хүргэв.

Манай улсад спорт өндөр хөгжсөн олимпийн аваргуудтай, олимпийн мөнгө, хүрэл медальтнууд маш олон байдаг гэхэд уулга алдан ямар хүмүүс байдгийг сонирхож байлаа. Өнөө Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамбын талаар ярихад “Уучлаарай, танихгүй хүмүүс байнаа” гэж билээ. Дуурийн урлагт Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар дэлхийн тайзыг эзэгнэж яваа гэхэд орчин үеийн урлагаас ямар хүмүүс байгааг асууж байсан. Бараг л мэдэхгүй биз дээ гэсэн шүү юм бодоод “THE HU” гэж хамтлаг бий гэхэд “Одоо алдаршиж байгаа хамтлаг шүү дээ. Гоё юм аа” гэж байсан билээ. Тэдэнтэй адилаар мэргэжлийн бокст ялагдал амсаагүй яваа Н.Төгсцогт Монгол гэх нэрийг өндөрт өргөж байгаа. Багийн спортын хувьд гурвын эсрэг гурвын залуусыг Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны экспертүүд онцолдог болоод удаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#4 ИДЭШНИЙ ЦАГ: ҮХРИЙН МАХ 6000-8000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

-ХОТЫНХООС АЙМГИЙН ТӨВҮҮДЭД ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ КГ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ХЯМД БАЙНА-

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар зэхэж эхэлжээ. Малчдаас шүдлэн, хязаалан үхэр, сувай үнээ, нас гүйцсэн шар, бага адуу, гүү сураглах болсон байна. Өвлийн улирал хаянд ирсэн ч малчид хараахан идшээ хийж эхлээгүй, цөөн тоогоор мал, махаа борлуулж байгаа ажээ. Нөгөөтээгүүр “Хүчит шонхор”, “Эмээлт” захуудад махны үнэ аймгуудын худалдааны төвд авч буй ченж нарын үнээс өндөр үнэтэй байгаа учраас малчид махаа хот руу оруулж борлуулах сонирхолтой байдаг байна. Өвлийн идэш ямар үнэтэй байгаа талаар сонирхлоо. Хотынхоос аймгийн төвүүдэд үхрийн махны үнэ 1000 төгрөгөөр хямд байна. Мөн аймаг орон нутагт мах, малын үнэ харилцан адилгүй байлаа. Үнийн хувьд аймгийн төвүүдэд үхрийн мах дунджаар 6000 төгрөг, адуу 5000-5500 төгрөгийн  үнэтэй байна. Харин “Хүчит шонхор”, “Эмээлт” болон Төв аймгийн худалдааны төвд үхрийн мах 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ


#5 WWF | МОНГОЛ ЦООХОР ИРВЭСИЙН БҮЛИЙГ ОНЦЛОВ

Энэ өдрүүдэд FIFA-гийн өдрүүд буюу шигшээ багуудын тоглолтын өдрүүд тохиож байна. Дотоодын лигийн тоглолтууд байхгүй, улс улсын шигшээ багууд албан ёсны болон нөхөрсөг тоглолтоо хийдэг өдрүүд ирлээ.

Шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөж, төрийн далбаагаа мандуулсан фэнүүд энэ өдрүүдийн гол чимэг болдог. Улс болгоны балиашгууд өөрийн гэсэн сүлд дуутай.

Австри  

Immer wieder, immer wieder, immer wieder Österreich

Зөвхөн Австри, зөвхөн Австри үүрд мөнх


Албани

Shqipëri ti më jep nder

më jep emrin Shqipëtar

nuk ka fe as ka kufi

që përçan këtë Shqiptari

Албани. Чи миний бахархал

Албани хүн болсондоо баярлана

Энэ Албанийг салган бутаргах

Шашин шүтлэг, хил хязгаар гэж үгүй

Duam fitore

Ялахыг хүсч байна

Kuq e zi

Улаан-харууд


Англи

Don't take me home, please don't take me home

I just don't wanna go to work

I wanna stay here, drink all your beer, please don't take me home

Гэртээ харимааргүй байна, гэр лүү минь битгий авч яваач

Ажилдаа ч явмааргүй байна

Эндээ үлдээд шар айраг уумаар байна, гэр лүү минь битгий авч яваач

It's coming home

It's coming home, it's coming

Football's coming home

Тэр гэртээ ирлээ

Тэр гэртээ ирлээ

Хөлбөмбөг гэртээ ирлээ

Фрэнк Скиннер, Дэвид Баддиэл нарын "The Lightning Seeds” хамтлагтай хамтран бүтээсэн  “Евро 1996” тэмцээний сүлд дуу одоо ч балиашгуудын сэтгэл зүрхэнд дуурьссан хэвээр. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top