#1 МОНГОЛ УЛС ТАХИАНЫ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа.
Хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг хэлэлцсэн байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ талаар мэдээлэл хийв.
Тэрбээр "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар олон улсын хэмжээнд хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанас тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Мөн иргэд нэвтэрч буй дөрвөн хилийн боомт дээр Улсын онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллахаар боллоо.
#2 СЭДЭВ: ҮНДЭСНИЙ КОНТЕНТ, ОДОО УТГА ЗОХИОЛДОО АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Үүгээрээ аливаа хөгжил дэвшил, технологийн давуу талыг буруутгах гэсэнгүй. Гагцхүү Монгол үндэстэн төв Азийн өндөрлөгт ертөнцийн төгсгөл хүртэл өөрийнхөөрөө оршоосой гэж туйлаас хүсдэг хүмүүсийн л нэг. Гэхдээ хагас галзуу англи хэлтнүүд мэдээллийн орон зайд байгаагаа өндөр боловсрол хэмээн ойлгож, өөрсдийгөө дэлхийн хэмжээний харагдуулах гэсэн дүр эсгэгчдийг бол буруутгахаас өөр аргагүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний контент явуулж байхыг уриаллаа. Оройтсон ч гэсэн энэ зөв зүйтэй санааг учир мэдэх хүмүүс ихэд дэмжиж байгаатай санал нэг байна. Монголчууд даяаршлын шуурганд анзаарагдахгүйгээр олон зүйлээ алдахад хүрсэн ийм цаг үед амьдарч байгаа нь үнэн.
Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас хойш эгэл иргэд амьдрал ахуй, амин зуулга хэмээн мөлхөж, ихэс дээдэс хувийн өмчтэй болох гэж нэг хэсэг манаргав. Төрийн өмчит объект байгууламжаас уул уурхайд хөл тавьцгааж, чамгүй мөнгөтэй болсон ч илүү ихийг олох гэсэн шуналд автсаар өнөөдөртэй золгов. Нөгөө талд дэлхийн хэмжээний хүн болох гэж хөгөө хөлдөө чирсэн ийм цаг хугацаа нь өөрөө үндэсний уламжлалт ёс заншил, соёл урлагаас асар холдуулсан ийм орон зайд нэгэнт авчирчээ.
#3 ЗОЧИД БУУДЛЫН 81.2 САЯ ТӨГРӨГИЙН 1013 ШИРХЭГ И-БАРИМТЫГ ӨӨРИЙН НЭР ДЭЭР БҮРТГҮҮЛЖЭЭ
2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд систем автоматаар эрсдэл тооцсон гэдгийг мэдээлсэн.
Түүнчлэн 996 иргэний 2 тэрбум 105 сая төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа гэдгийг Сангийн сайд мэдэгдээд байна.
Тухайлбал,
#4 АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КОНГРЕССТ ХАНДСАН ИЛГЭЭЛТИЙН ГОЛ ЭШЛЭЛҮҮД
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уламжлалт ёсоор Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд хандаж үг хэллээ. Тэрбээр улс орныхоо өнөөгийн байдал, олон улсын харилцаа, сансар, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн бөгөөд түүний гол гол ишлэлүүдээс хүргэж байна.
Гадаад харилцаа
-Иран цөмийн зэвсэгтэй болох санаанаасаа татгалзаж, терроризм, үхэл, сүйрэл авчрахыг зогсоох ёстой. Энэ тохиолдолд Вашингтон ойрын үед Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцалж, тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой.
-Генерал Касем Сулеймани Ираны дэглэмийн хамгийн харгис зандалчин байсан. Дэлхийн хамгийн гол алан хядагч агсан тэрээр Иракт олон мянган цэрэг, тоо томшгүй энгийн иргэд амиа алдаж, шархадсанд буруутай.
-“Исламын улс” алан хядах бүлэглэл 100 хувь устгагдсан бөгөөд түүний толгойлогч болон үндэслэгч, цуст алуурчин аль-Багдади үхсэн.
-АНУ Афганистанаас цэргээ гаргахаар ажиллаж байна. Учир нь хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Америкийн дайнд цэг тавих цаг нь ирсэн. АНУ-ын цэргүүдийн шийдэмгий байдлын үрээр энэ улсад гайхалтай дэвшилд хүрч чадсан бөгөөд энхийн яриа хэлэлцээ үргэлжилж байна.
#5 THE VOICE GLOBAL МОНГОЛЫН ОРОЛЦОГЧ Б.АЛУНГООГ ОНЦЛОВ
Дэлхийн 70 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй The Voice шоуны нэгдсэн суваг The Voice Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчдоо шалгаруулахад Монголын шоуны оролцогч Б.Алунгоо багтжээ.
The Voice Mongolia шоуны хоёрдугаар улиралд оролцсон Б.Алунгоо нь эхний шатанд Британийн охидын “Little Mix” хамтлагийн 2016 онд гаргасан “Secret Love Song” дууг сонгон дуулсан юм.
"Voice Mongolia" шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Алунгоо өмнөх улиралд эхний шатанд мөн тэнцэж, Ука шүүгчийг сонгосон ч дараагийн шатандаа Укагийн сонголтод багтаагүй билээ.
Харин энэ удаад дөрвөн шүүгчийн бүгдийнх нь анхаарлыг анхаарлыг татаж чадсан Б.Алунгоо дасгалжуулагчаараа дуучин Д.Болдыг сонгосон.
Сэтгэгдэл ( 0 )